Гаалийн ганц “Боохой”

Хуучирсан мэдээ: 2013.10.18-нд нийтлэгдсэн

Гаалийн ганц “Боохой”

Сэлэнгэ аймгийн гаалийн газрын үйл ажиллагаа доголджээ. Сэлэнгэ
аймгийн гаалийн газрын орлогч дарга Б.Батбаатарын дур зоргоороо аашилсан авир
хэрээс хэтэрчээ. Хамт ажиллагсдаа дарамтлах, янз бүрээр доромжлох нь энүүхэнд.  Аргаа барсан хамтран ажиллагсад нь төө хэрийн
зузаан материал цуглуулан АТГ-т өгч шалгуулахдаа тулжээ.

Түүний хийсэн хэргүүдээс товчхон дурьдахад өөрийн нэгэн
хамаатандаа хуурамч үнэмлэх гаргаж өгөөд гаальд ачигч, буулгагчийн ажил
хийлгэдэг аж. Тэгсэнийхээ төлөө сард Б.Ганбаатар гэгч нь 12 сая төгрөгийн орлогийг
цуглуулж чаддаг гэнэ. Үүгээр ч түүний хийсэн хэрэг зогссонгүй. Түүний нэрээр,
түүний үгээр,  гаалиар маш олон төрлийн
зүйлс улсынхаа татварыг төлөлгүй гарч, ордог байна. Хэрэв гааль дээр зогсч байгаа
байцаагч түүний захиалсан бараанаас татвар авбал Алтан булагийн өөрийнхөө
шийтгэдэг, ямар ч аргаар хамаагүй улсын ажлыг гацаадаг гэнэ. Уг нь гаалийн
байцаагчид Сэлэнгийн төвөөс Алтан булаг руу 15 хоногоор ээлжлэн ажилладаг аж. Гэвч
Б.Батбаатар даргийн дургуйг хүргэж гар хөлнийх нь үзүүрт зарагдаагүйгээс болоод
ажилгүй шах уу суудаг болсоор уджээ. Энэ талаар ажиллагсад нь гомдолтой явдгаа мэдэгдлээ.

Сэлэнгэ аймгийн гаалийн газарын дарга Х.Наранмандахад тухайн
газарын ажилчид ээлж дарааллан гомдол гаргасан ч энэ эрхэм ердөө “Батбаатараас
асуу” гэсэн л хариултыг өгдөг гэнэ. Уг нь Б.Батбаатар гэдэг хүнийг удирдах
ёстой хүнд иймэрхүү асуудлуудыг гаргаад байхад нь харсаар байж зүгээр суух
үүрэгтэй биш байлтай. Сард нэг удаа Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомтон дээр
шалгалт очдог ч шалгалтын үеэр Б.Батбаатар дарга архидаад алга болчихдог учраас
ажлыг нь шалгах боломжгүй нөхцөл үүсдэг талаар тухайн байгууллагынхан ярьж
байна .

Ямартай ч зөвхөн ажилчидын гаргасан санал хүсэлтийн дагуу
Авилгатай тэмцэх газрынхан одоогоор шалгалт хийж буй аж. Бидний энэ үйлдэл Б.Батбаатар
даргын үйлдэл үнэхээр хэтэрсэн учраас ажилчид нь бухимдан ийнхүү хууль хяналтын
байгууллага болон хэвлэл мэдээллийн байгууллагад  хандахад хүрчээ.

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж