Халагдсан дайчидаа ажлын байранд зуучиллаа

Хуучирсан мэдээ: 2013.10.18-нд нийтлэгдсэн

Халагдсан дайчидаа ажлын байранд зуучиллаа

Хан-Уул дүүргийн Цэргийн штаб халагдсан дайчидаа ажлын байранд зуучиллаа

2013 оны 2 дугаар ээлжээр улс орноо батлан хамгаалах иргэний үүргээ нэр төртэй биелүүлж цэргийн жинхэнэ албаны хугацаа дуусан халагдаж ирсэн иргэдээ дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга бөгөөд цэрэг татлагын товчооны дарга Л.Үнэнбат хүндэтгэл үзүүлэн хүлээн авлаа.

Хүндэтгэлийн ажиллагаанд Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Захиргаа хуулийн хэлтсийн дарга М.Нямгэрэл, Цэргийн штабын дарга, хурандаа Ч.Батхүрэл болон ажил олгогч аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөл оролцлоо. Дүүргийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штаб, Хөдөлмөрийн хэлтсээс хамтран зохион байгуулж байгаа "Хөдөлмөрт бэлтгэх үйлчилгээ" хөтөлбөрийн дагуу "Кашмир холдинг" ХХК, "Герман-Монголын МСҮТ" -ийн үйлдвэрлэл, сургалтын төвийн үйл ажиллагаатай танилцууллаа.

Эх сурвалж: www.khanuul.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж