“Best of Өөжгий” тоглолтын тасалбар худалдаанд гарчээ

Хуучирсан мэдээ: 2013.10.18-нд нийтлэгдсэн

“Best of Өөжгий” тоглолтын тасалбар худалдаанд гарчээ

Монголын хүүхдийн ордны дэргэдэх “Солонго” хамтлагаас 1984 онд уран бүтээлийнхээ гарааг эхэлсэн гитарчин Өөжгий арваннэгдүгээр сарын 1, 2-нд бие даасан тоглолтоо хийх гэж байгаа билээ. Түүний тоглолтонд “Никитон”, “Хурд”, “Камертон”, “Номин талст”, “Мотив”, “lemons”, “A sound”, “Гурван охин”, “Титэм” хамтлагуудаас гадна “Харанга”-ын Х.Лхагвасүрэн, Б.Сарантуяа, Т.Ариунаа, Ж.Алтанцэцэг нарын түүний уран бүтээлийг амилуулсан олон уран бүтээлчид оролцох юм.

Д.Өлзий-Оршихийн “Best of Өөжгий” тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Easy ticket.mn”, хамтран зохион байгуулагчаар “Pro-Sound”, “New Star” студи, “Total Music” компаниуд ажиллаж байна.

“Best of Өөжгий” тоглолтын тасалбар өчигдрөөс худалдаанд гарсан бөгөөд  www.easyticket.mn  сайтаар онлайнаар захиалах боломжтой юм.

Э.ТЭКҮ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж