Байт харвааны өсвөрийн ДАШТ-нд оролцож байна | News.MN

Байт харвааны өсвөрийн ДАШТ-нд оролцож байна

Хуучирсан мэдээ: 2013.10.18-нд нийтлэгдсэн

Байт харвааны өсвөрийн ДАШТ-нд оролцож байна

2013 оны өсвөр, залуучдын ДАШТ-нд оролцож буй Монголын өсвөрийн шигшээ баг өнөөдөр “Нанжинь-2014” хүүхдийн олимпийн их наадмын эрх олгох шийдвэрлэх харваанд оролцоно.

Энэ сарын 13-20-ны хооронд БНХАУ-ын Вүши хотноо байт харвааны өсвөр, залуучуудын ДАШТ болж байна. 2013 оны өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 66 орны 524 тамирчин рекурв, компаундийн ганцаарчилсан, холимог болон багийн төрөлд өрсөлдөж буй.

Монгол улсын шигшээ баг рекурв зайд өсвөр, залуучуудын бүтэн багаараа (эмэгтэй 6, эрэгтэй 6), компанудад өсвөрийн нэг тамирчин оролцож байна. Шигшээ багийн дасгалжуулагчаар Батжаргалын Ганзориг (”Алдар” спорт хороо), Өвгөний Цэрэнмядаг (”Цалиг” клуб), Тогоогийн Цогтбаяр (”Хангарьд” спорт хороо) нар ажиллаж буй.

“Нанжинь 2014” хүүхдийн олимпийн наадмын эрх олгох тэмцээн өнөөдөр эхлэх бөгөөд нэг улсад эмэгтэй, эрэгтэй тус бүр нэг эрх өгөх юм.

Өчигдөр өсвөрийн компаундын урьдчилсан харваа болж, Батцэнгэлийн Батдулам 626 оноогоор 26-р байрт (36 тамирчин) шалгарлаа. Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

Ч.БОЛ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж