Өөдгүй юм даа хорвоо гэдэг
Өдөр болгон чамтайгаа тааралдах юм
Өөрөөс минь урьтаад надруу ирэх боловуу гэсэндээ
Өчнөөн удаа би тэвчиж зөрсөн…
Аргамжаа чинь байхгүй цагаар би чамтай ярьж
Алаг нүдэндээ нулимстай сууна
Алдрайхан байхдаа амлаж байсан
Айлын эзнийг үймүүлэхгүй гэсэн
Амлалт болоод зорилго минь
Аль хэдийнээ хоосорч орхиж…