Зочид буудлуудад шалгалт хийжээ

Хуучирсан мэдээ: 2013.10.17-нд нийтлэгдсэн

Зочид буудлуудад шалгалт хийжээ

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан нэг сарын ажлын төлөвлөгөөнд тусгасны дагуу тус аймгийн зочид буудал, дэн буудлын үйл ажиллагаанд шалгалт хийжээ. Шалгалтад “Боорж”, “Тэнгис”, “Гранд”, “Рояа”, “Цамбагарав”, “Түшиг”, “Буянт” гэсэн таван зочид буудал, хоёр дэн буудал хамрагдсан байна. Ингэхдээ  зочид буудлын үйлчилгээ, нийтийн ариун цэврийн өрөө, зочны өрөө, буудлын хоол үйлдвэрлэх хэсэгт тавигдах шаардлагуудыг ханган ажиллаж буйг шалгажээ. Түүнчлэн угаалга цэвэрлэгээ, ундны усны шинжилгээнд хамруулсан эсэх, ажилчдаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан эсэхийг шалгаж, хоол, гар тогооны өрөөнөөс арчдас авч, лабораторийн шинжилгээнд хамруулсан байна. Үүнээс “Гранд” дэн буудал 92, “Түшиг” дэн буудал 53, зочид буудлуудаас “Цамбагарав” 56, “Боорж” 79, “Тэнгис” 76, “Рояал” 71, “Буянт”  зочид буудлыг 86 хувьтай шалгаж, шаардлага хангаагүйгээс буудлуудад акт хүргүүлэн ажиллаж байна.

У.БОЛОР  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж