“Түүхий эдийнхээ 10-20 хувийг боловсруулдаг”

Хуучирсан мэдээ: 2013.10.17-нд нийтлэгдсэн

“Түүхий эдийнхээ 10-20 хувийг боловсруулдаг”

“Арьс, шир, ноос, ноолууран бүтээгдэхүүн-2013” үзэсгэлэн худалдаа өнөөдөр “Мишээл экспо” төвд нээлтээ хийлээ. Тус үзэсгэлэнд 120 гаруй байгуулага, аж ахуйн нэгж оролцож байна. Энэхүү үзэсгэлэн худалдаагаар үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлах, нэг дороос өргөн сонголттойгоор худалдан авах боломж олгож байна гэж зохион байгуулагчид үзэж байна.

 Үзэсгэлэнг ҮХАА-н дэд сайд Б.Цогтгэрэл нээж, үг хэлсэн бөгөөд “Манай улсаас жилдээ 10-11 сая арьс шир, 20 мянган тонн ноос, долоон мянга гаруй тонн ноолууран түүхий эд гардаг. Энэ бүгдийг боловсруулаад эцсийн бүтээгдэхүүн гаргавал хэдэн тэрбум төгрөгийн доллар олох боломжтой. Харамсалтай нь, бид түүхий эдээ бүрэн боловсруулж чаддаггүй.  Түүхий эдийнхээ ердөө 10-20 хувийг л боловсруулж байна. Энэ хувийг ахиулах нь манай яамны болон үзэсгэлэнд байгаа компаниудын туйлын зорилго юм” гэдгийг онцоллоо.

Энэ жилийн үзэсгэлэнд Турк улс, Увс, Хөвсгөл, Сэлэнгэ, Дархан, Эрдэнэт, Төв аймгаас үндэсний үйлдвэрлэгчид оролцож байна. Үзэсгэлэнд оролцож буй байгуулагууд бараа, бүтээгдэхүүнээ 10-30 хувийн хямдралтайгаар худалдаж байгаа юм.

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж