Дрогба “Алтан хөл” шагналын эзэн боллоо

Хуучирсан мэдээ: 2013.10.17-нд нийтлэгдсэн

Дрогба “Алтан хөл” шагналын эзэн боллоо

Кот Д’Ивуарийн шигшээ болон Туркийн “Галатасарай” багийн довтлогч Дидие Дрогба 28 наснаас дээш насны шилдэг хөлбөмбөгчид олгодог 2013 оны “Алтан хөл” шагналын эзэн боллоо. Английн “Челси” багт хөлбөмбөгийн карьерийнхаа оргил үеэ өнгөрүүлсэн Дидие Дрогбад “Алтан хөл” шагналын Монакогийн ханхүү II Альберт гардуулан өгчээ. Дидие Дрогбатай “Алтан хөл” шагналын төлөө “Челси” багийн “шинэ цэрэг” Самуэль Этуг ширүүн өрсөлдөнө гэж таамаглаж байсан.

“Алтан хөл” шагналыг 2003 оноос хойш олгож эхэлсэн юм. Энэхүү нэр хүндтэй шагналыг 28-аас дээш насны хөлбөмбөгийн одод хүртдэгээрээ онцлогтой бөгөөд Роберто Карлос, Роналдиньо, Франческо Тотти зэрэг шилдгүүд авсан юм. Өнгөрсөн жил “Алтан хөл” шагналыг Шведийн шигшээ “ПСЖ” багийн довтлогч Златан Ибрагимовыч хүртсэн юм. 

2013 оны “Алтан хөл” шагналд нэр дэвшигчид:

-Криштиан Роналду /Португалийн шигшээ, Реал Мадрид баг/
-Андрес Иньеста /Испанийн шигшээ, Барселона баг/
-Фрэнк Лампард /Английн шигшээ, Челси баг/
-Дэвид Трецеге /Франц, Ривер Флэйт/
-Андреа Пирло /Италийн шигшээ, Ювентус баг/
-Самуэль Эту /Камеруны шигшээ, Челси баг/
-Икер Касильяс /Испанийн шигшээ, Реал Мадрид баг/
-Дэвид Бекхэм /Англи, зодог тайлсан/
-Мирослав Клозе /Германы шигшээ, Лацио баг/
 Энэ цагийн хамгийн агуу хөлбөмбөгчдийн нэг Криштиан Роналду энэ удаагийн “Алтан хөл” шагналд нэр дэвшсэн нь түүнд нэгийг бодоход хүргэсэн биз ээ. Роналду одоо тоглолт бүрдээ гоолдож, дэлхийн шилдэг хөлбөмбөгч гэдэг эрхэм хүндтэй цолыг дахин хүртэхийг хүсч буй нь тодорхой юм.
Харин Андрес Иньеста, Икер Касильяс, Фрэнк Лампард, Андреа Пирло зэрэг тоглогчид энэхүү шагналыг хүртэх арай болоогүй. Эдгээр хөлбөмбөгчид одоо ч хөлбөмбөгийн ногоон дэвжээгээ чимж буй юм.  

“Алтан хөл” шагналын эзэд:

2003 он – Роберто Бажжио /Итали/
2004 он – Павель Недвед /Чех/
2005 он – Андрей Шевченко /Украйн/
2006 он – Роналдо /Бразил/
2007 он – Алессандро Дель Пьеро
2008 он – Роберто Карлос /Бразил/
2009 он – Роналдиньо /Бразил/
2010 он – Франческо Тотти /Итали/
2011 он – Райан Гиггз /Уэльс/
2012 он – Златан Ибрагимовыч /Швед/
2013 он – Дидие Дрогба /Кот Д’Ивуар/

Б.БИЛЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж