Цөмийн хөтөлбөрөөр тохиролцож чадсангүй

Хуучирсан мэдээ: 2013.10.17-нд нийтлэгдсэн

Цөмийн хөтөлбөрөөр тохиролцож чадсангүй

Ираны төлөөлөгчдийн эх сурвалж “РИА Новости”  агентлагт цөмийн хөтөлбөрөөр явуулсан хэлэлцээгээр талууд тохиролцоо хийж чадаагүйг мэдээлжээ.

Фото: AFP 2013/ Fabrice Coffrini

Ираны төлөөлөгчид болон олон улсын зургаан зуучлалч нарын хооронд Тегераны цөмийн хөтөлбөрөөр хийгдсэн хоёр өдрийн хэлэлцээрийн амжилтгүйгээр өндөрлөв.
Талууд лхагва гаригт хэлэлцээрийнхээ хоёр дахь өдрийг Женев хотноо явууллаа.  ОХУ, АНУ, БНХАУ, Их Британи, Франц, Герман зэрэг улсууд нэг баг болж, нөгөө талаас Иран оролцсон энэ хоёр өдрийн хэлэлцээр дээр Ираны Гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф  цөмийн хөтөлбөрийг зохицуулах асуудлаар шинэ төлөвлөгөөг танилцуулжээ. Одоо талууд Ираны төлөвлөгөөний техникийн нөхцлөөр ярилцаж байна. Гэхдээ Ираны талын эх сурвалжийн мэдээлснээр “талууд тохиролцоо хийж чадаагүй” аж.

Үүний өмнө Ираны Гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф  “Facebook” дэх хуудаснаа дараагийн шатны хэлэлцээр Женев хотноо хэдэн долоо хоногийн дараа үргэлжилнэ гэж мэдэгджээ. Ираны талаас энэ хооронд “зуучлагч нарт” өөрсдийн төлөвлөгөөний талаар авч хэлэлцэх хугацааг өгч байгаа гэнэ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж