АНУ-ын төсвийн хямрал 24 тэрбумын хохирол учруулав

Хуучирсан мэдээ: 2013.10.17-нд нийтлэгдсэн

АНУ-ын төсвийн хямрал 24 тэрбумын хохирол учруулав

АНУ-ын Сенат, Төлөөлөгчдийн танхим эцсийн мөчид  тус орны түүхэнд анхных болох байсан  дефолтыг  зайлуулж чадлаа.
 
Цаг тухайд нь Төсвийн хуулийг батлаагүйгээс төрийн байгууллагуудын санхүүжилтийг зогсоосон нь Америкийн эдийн засагт 24 тэрбум долларын хохиролыг үзүүллээ гэж “Standard & Poor"s” агентлаг мэдээлэв. Тэдний мэдээлснээр төсвийн хямралын улмаас эдийн засгийн өсөлтийн хурд 0,6%-иар буурсан байна.

Лхагва гаригт АНУ-ын Сенат ба Төлөөлөгчдийн танхим төрийн байгууллагуудын санхүүжилтийг сэргээх мөн улсын зээлийн төвшинг түр зуур нэмэгдүүлэх зөвшилцлийн баримт бичгийг баталжээ.  Нэгдсэн улсын түүхэнд анхных болох байсан техникийн дефолтаас зугтахын тулд аргагүйн эрхэнд эрх баригч болон сөрөг хүчний нам  улсын түр төсвийг  баталлаа. Үүний дагуу төрийн байгууллагуудын санхүүжилтийг 2014 оны  нэгдүгээр сарын 15 хүртэл сэргээж, улсын гадаад зээлийн хязгаарыг хоёрдугаар сарын 7 хүртэл нэмэгдүүлэв.
Харин “S&P” тэмдэглэсэнээр тийм цаг зуурын арга хэмжээ нь АНУ-ыг түр хугацаанд амсхийлгэхгүйгээр барахгүй хэрэглээний шаардлага зул сарын үеэр хүлээгдэж байснаас доогуур болох гэнэ.
 

Тэр дефолт нь хэзээ вэ?

АНУ-д  улсын өрийн “дээд төвшин” гэсэн ойлголт байдаг бөгөөд үүний хязгаарыг Конгресс л нэмэгдүүлэх эрхтэй байдаг. Өнөөгийн тогтоосон хэмжээ 16,7 их наяд ам.доллар  юм. Өмнө нь АНУ-ын Сангийн сайд Жек Лью Конгрессийн хориг байгаа ч зээлийн төвшинг нэмнэ гэж мэдэгдэж байв

Ардчилагч нарыг дэмждэг Нобелийн эдийн засгийн шагналтан Пол Кругманы тооцоолсноор, богино хугацааны ирээдүйд  зарлагын шууд хасалт нь ДНБ-ний 4% болох ба эдийн засгийн уналтын уламжлалт нөхцлүүдийн улмаас тэр нь 6% болох гэнэ. Үнэн хэрэгтээ, ашиг буурах, зарлага нэмэгдэх нь байнгын зардлыг нэмж, бууруулахад хүргэх учраас АНУ нь ДНБ-ний 10 хувийн уналт болон ажилгүйдлийн 5 хувийн өсөлттэй бодитоор тулгарах аж. Дэлхийг тэргүүлэгч том эдийн засагтай улс ийм маягаар явах нь даяарчлалын 2008 онд болсноос илүүтэй хямралыг араасаа дагуулах аюултай гэнэ.

Ийм хэрэг гарч байсан уу?

Түр зуур ч гэсэн өрийн төлөлтөө хийж чадахгүй байх нь  АНУ-ын зээлийн чадварт хүнд  цохилт болох юм. АНУ-ыг дэлхийн хамгийн найдвартай зээлдүүлэгч гэж эртнээс тооцсоор ирсэн . АНУ ч өр зээлээ цаг хугацаанд нь төлдөг байсан түүхээрээ бахархдаг. Гэхдээ АНУ  1790 ба 1933 онд зээлээ төлөөгүй  түүх байдаг. Гэхдээ энд техник талаасаа дефолтыг гаргаагүй. Хоёр тохиолдолд зээлдэгч нарыг дисконттай төлөлт өгнө гэдэгтээ зөвшөөрүүлж чадсан байв.

Бас нэг ховорхон түүхэн үзэгдэл нь АНУ-ын өрийн төлөлтийг өчүүхэн бага хугацаагаар барих нь томоохон гарзанд хүргэж болохыг харуулж байна. 1979 онд техникийн саалтлын улмаас үнэт цаасны 122 сая ам.долларын дефолтыг гаргаж байлаа. Тэр нь  тэр үеийн 800 тэрбумын өрийн зөвхөн зууны нэг хувь байв Гэтэл тэр жилийн зээлийн үнэлгээ нь 0,6 хувиар буюу зургаан тэрбум доллараар нэмэгдсэн түүхтэй.

АНУ-ын төсвийн хямрал: одоо Америкийн эдийн засагт ямар үр дагавар гарах вэ?

2011 оны эдийн засгийн хямрал зээлийн төвшинг 0,5% буюу харьцангуй бага 1,3 тэрбум доллараар  өсгөсөн нь Америкийн өрийн үүрэг нь найдвартай, ам.доллар дэлхийн тэргүүлэх валют хэвээр гэдгийг батлан харуулж байлаа. Гэхдээ тэр үед зах зээлүүд дефолтаас айх шаардлага байгаагүй. Яагаад гэвэл тэд улс төрийн зөвшилцлийг олно гэдэгт эцэст нь хүртэл найдаж ирсэн юм. Найдлага одоо ч байгаа. Санхүүгийн зах зээл харьцангуй  тайван, хямрал хүлээсэн зүйл алга. Гэсэн ч тэр аюултай цэг ойртох тусам хяналтгүй байдал үүсэх боломж төдий чинээ их байна. Тэр нь Америкийн болон дэлхийн эдийн засгийг хямруулах аюулыг агуулж байгаа. Харин Конгрессийн доод танхим эцсийн мөчид дефолтаас зугтаж чадсан төсвийн зөвшилцөл, улсын зээлийн төвшинг нэмэгдүүлсэн хуулийн төслийг батлав. Мөн Ерөнхийлөгч Барак Обама энэ хуулинд даруй гарын үсэг зурж, хүчин төгөлдөр болгожээ. Гэвч Конгресс арванхоёрдугаар сарын 13 гэхэд  бүрэн хэмжээний Төсвийн хуулийг баталсан байх ёстой. Үүний тулд тэд төсвийн талаарх бүх маргааныг зохицуулах хороо байгуулахаар болов.

Мөн Америкийн биржүүд лхагва гаригт зөвшилцөл гарна гэсэн найдлага байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж