“ОPCW” 20 байгууламжийн зургааг нь устгав | News.MN

“ОPCW” 20 байгууламжийн зургааг нь устгав

Хуучирсан мэдээ: 2013.10.17-нд нийтлэгдсэн

“ОPCW” 20 байгууламжийн зургааг нь устгав

Химийн зэвсгийг хориглох байгууллагын (ОPCW) мэргэжилтнүүд  Сирийн  химийн зэвсгийн 20 байгууламжийн зургааг нь устгалаа гэж тус байгууллагын сайтад өгүүлжээ.

“Al Arabiya” агентлагт мэдээлснээр НҮБ-ын шинжээчид Сирийн химийн зэвсгийн нөөц хадгалагдаж байгаа 11 байгууламжид бүрэн үзлэг, шинжилгээ хийж дууссан байна.

Химийн зэвсгийг устгах байгууллагын шинжээчид Сирийн химийн зэвсгийг 2014 оны дунд үе гэхэд бүрэн устгахаар амлаад буй юм. Шинжээчид Сирийн химийн зэвсгийг устгах ажиллагаанд өнгөрсөн аравдугаар сарын 6-нд орсон аж.  Үүний зэрэгцээ Химийн зэвсгийг хориглох байгууллага (ОPCW)  2013 оны  Нобелийн энх тайвны шагналтнаар тодорсон билээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

wow 2013-10-17 103.26.194.119

Mgl hun ajildag gj medsengui mgl chuud ch haa c. Ochison bhimaa

Avatar

Bacha 2013-10-17 182.160.2.192

Энэ шинжээч нарын дунд Монгол Улсаас ОPCW-д ЗХУ-ын Тамбовын цэргийн хими,цацраг,биологийн хамгаалалтын дээд сургууль төгссөн 3 шинжээч нар ажиллаж байсан ба одоо Д,Эрдэнэ цогт 8 дахь жилдээ ажиллаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж