IBM-ын борлуулалт буурчээ

Хуучирсан мэдээ: 2013.10.17-нд нийтлэгдсэн

IBM-ын борлуулалт буурчээ

Дэлхийн технологийн салбарын томоохон компанийн нэг болох IBM компанийн борлуулалт сүүлийн гурван сарын хамгийн доод төвшинд хүрчээ. Есдүгээр сард, наймдугаар сард борлуулж байснаас 4 хувиар унасан байна. Энэ нь 2011 оны дөрөвдүгээр улирлаас хойш өсөлтгүй гарсан анхны тохиолдол болсон юм. Гэхдээ бусад зүйлээс олсон орлого нь зургаан хувиар өссөн байна. Одоогоор тус компанийн хөрөнгө 4 тэрбум доллараар хэмжигдэж байгаа юм. Мөн зөвхөн суурин комьютерийн худалдаа л гэхэд 17 хувиар унасан таагүй мэдээлэл гарчээ. “Бидний орлогод энэ бол нөлөөлөхгүй гарч байгаа. Гэхдээ ирэх жилд энэ байдал сөргөөр нөлөөлнө. Компьютерийн худалдаа унаж байгаа. Ирэх жилүүдэд ч унана. Энэ байдлаас хэрхэн гарах нь маркетингийн зөв бодлогоос хамаарна” гэж IBM-ын шинжээч Жош Олсон ярьжээ. Дашрамд сануулахад IBM-ын хувьцаа хөрөнгийн зах зээлд 6 хувиар унаад байгаа юм.

Б.СYX

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж