Чингисийн талбайд “Хямдралтай худалдаа” болно

Хуучирсан мэдээ: 2013.10.17-нд нийтлэгдсэн

Чингисийн талбайд “Хямдралтай худалдаа” болно

Улаанбаатар хотын 374 жилийн ойн өдрийг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын санаачлагаар нийслэлийн иргэддээ нэгэн бодитой бэлгийг барьж, “Урамтай урамшуулал, хэмнэлттэй  хямдрал” арга хэмжээг Их эзэн Чингис хааны талбайд зохион байгуулахаар боллоо. Энэхүү ажлыг зохион байгуулах ажлын хүрээнд хүнс, худалдаа, нийтийн хоол, барилгын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг томоохон аж ахуйн нэгжийн удирдлагуудыг Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хүлээн авч уулзсан юм.

Уулзалтад оролцсон аж ахуйн нэгжүүд Нийслэлийн Засаг даргын санаачилгыг дэмжин, нийслэлийн өдрөөр ард иргэддээ хямдралтай үнээр бараа бүтээгдэхүүнээ худалдаална гэдгээ мэдэгдлээ. Мөн энэ үеэр зарим аж ахуйн нэгж, байгууллагууд нэн ядуу өрхүүдэд тусламж үзүүлэхээ илэрхийлээд байна. Нийслэлийн өдрөөр зохион байгуулах “Хямдралтай худалдаа” нь хотын иргэдэд санхүүгийн таатай хэмнэлт болж, орлого багатай  өрхийн амьжиргаанд бодит нэмэр болно гэж зохион байгуулагчид үзэж байгаа юм. Нийслэлийн иргэд  та бүхэн “Урамтай урамшуулал, хэмнэлттэй  хямдрал” худалдаанд соёлтой оролцон хэрэгцээт бараагаа сэтгэлдээ нийцсэн үнээр худалдан авна гэдэгт итгэлтэй байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж