Уулзалтын үеэр Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү, Монгол Улсын газар зүйн байрлалын давуу талыг ашиглан төмөр зам, авто тээвэр, агаарын тээврийн дамжин өнгөрөх зорчигч, ачаа тээвэрлэлт, нефть, хийн хоолой, холбооны болон цахилгаан дамжуулах шугам, тээврийн логистикийн сүлжээ байгуулах, транзит тээврийг хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдсан талаар танилцуулав. Мөн тэрээр, энэхүү Ажлын хэсэгт парламентад суудалтай бүх улс төрийн намуудын төлөөлөл оролцсоныг дурдаад, тус Ажлын хэсгээс хийж хэрэгжүүлэх гэж буй ажлаас танилцуулж санал солилцлоо.
Уулзалтад УИХ-ын гишүүн Н.Батцэрэг, Ц.Цолмон, Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Ш.Алтангэрэл, Төмөр замын холбооны дарга Л.Пүрэвбаатар нар байлцав.