“Эрдэнэт” үйлдвэр 4 сая ам.доллар хэмнэжээ

Хуучирсан мэдээ: 2013.10.17-нд нийтлэгдсэн

“Эрдэнэт” үйлдвэр 4 сая ам.доллар хэмнэжээ

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлаар Ц.Даваацэрэн томилогдсоноос хойш долоон сарын хугацаа өнгөрөөд байгаа билээ. Тэрээр энэ албанд очих үед нь NEWS агентлаг юунд анхаарал тавьж ажиллах тухай байр суурийг нь авч байсан бөгөөд Ц.Даваасүрэн “Сүүлийн үед улс төрийн өнцгөөс, бизнесмэнүүдийн зүгээс “Эрдэнэт”-ийг “зоосны нүх”-ээр харж байна. “Энд хүн баяжихийн тулд ирдэг” гэж ойлгож байна. Ингэж харж буй хүмүүс үүнээс ашиг олох боломжийг л хайж байна. Импортлох бүтээгдэхүүнд ийм асуудал байна. Гадаадаас 100 төгрөгөөр нийлүүлчих зүйлийг 150-200 төгрөгөөр нийлүүлдэг асуудлууд байдаг юм байна. Үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хямд бөгөөд чанартай бараа бүтээгдэхүүнээр л хангах ёстой” гэсэн байр суурь илэрхийлж байсан юм. 

Ямартаа ч тус үйлдвэр бүтээгдэхүүний худалдан авалтанд хяналт тавьж ажиллаж байгаагийнх нь үр дүн гарч, жилдээ ашиглах 20 мянган тонн ган бөмбөлгийг хувийн компаниудаар дамжуулан өндөр үнэтэй авдаг байсныг больж, Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй хамтран ажиллах гэрээ байгуулснаар 4 сая ам.доллар хэмнэх тооцоо гарсан байна.

Б.ЭHX
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж