Цементийн үнэ нэмсэн компаниудыг хар дансанд бүртгэлээ

Хуучирсан мэдээ: 2013.10.17-нд нийтлэгдсэн

Цементийн үнэ нэмсэн компаниудыг хар дансанд бүртгэлээ

Засгийн газар, Монголбанкны хамтран хэрэгжүүлсэн дэд хөтөлбөрийн хүрээнд хөнгөлөлттэй зээл авсан цемент импортлогч компаниудтай холбогдох зөрчил илэрчээ. Тодруулбал, барилгын материалын голлох түүхий эдийн нэг болох цементийн үнийг тогвортой байлгахаар 27 аж ахуйн нэгжид 127 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгожээ. Хөнгөлөлттэй зээлийг авсан бол задгай цементийн нэг тонн тутмын үнийг 175 мянган төгрөг, ууттайг нь 165 мянган төгрөгөөс хэтрүүлэхгүй байх гэрээтэй ажээ. Гэтэл нэр бүхий хоёр компани нэг тонн цементээ 220 мянган төгрөгөөр худалдаж байсан зөрчлийг илрүүлсэн байна. Эдгээр компанид үнээ буулгах албан бичгийг хүргүүлсэн бөгөөд Сангийн яамны хар дансанд бүртгэх юм байна. Ингэснээр цаашдаа аливаа хөнгөлөлт, урамшуулал авах, тендерт орох эрхгүй болох ажээ. Түүнчлэн зээл олгох гэрээний дагуу авсан зээлээ хөнгөлөлттэй хүүгээр биш, банкны нэг сарын 1.5 хувийн хүүгээр тооцож төлөх хариуцлага ногдуулжээ. Тиймээс гэрээний дагуу авсан зээлийн шаардлага, хариуцлага хатуу тул цаашдаа тухайн бүтээгдэхүүний үнэ нэмэх, аливаа зөрчил гаргахгүй байхыг албаныхан анхаарууллаа.

Нэмж дуулгахад, Цементийн импортын тухайд Замын-Үд, Эрээнээс120 гаруй вагон цемент сүүлд ирдэг болсон тухай Барилга, хот байгуулалтын яамнаас мэдээллэсэн.Ингэснээр энэ жилийн хувьд, өдөрт ачигдсан цементийн хэмжээгээр хамгийн өндөр дүнтэй нийлүүлэлт болж буй. Энэ зуны  энгийн үед нэг өдөрт 60-80 вагон цемент урд хөршөөс ирж байжээ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж