Ардын төлөөлөгчдийн 11 дэх чуулганы гуравдугаар хуралдаан

Хуучирсан мэдээ: 2010.03.07-нд нийтлэгдсэн

Ардын төлөөлөгчдийн 11 дэх чуулганы гуравдугаар хуралдаан

Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн чуулганын (БХАТЧ) Байнгын хорооны дарга У Банга, Ардын улс төрийн зөвлөлдөх Хятадын зөвлөлийн Бүх Хятадын хорооны (АУТЗХЗБХХ) дарга Цзя Цинлинь, Хятадын коммунист намын Төв хорооны Байнгын хорооны дарга Ли Чанчунь, БНХАУ-ын орлогч дарга Си Цзиньпин  нар БХАТЧ-ны 5-ны өглөөний хуралдаан дээр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябаогийн тавьсан илтгэлийг Аньхой, Бээжин, Сычуань ба Шанхай төлөөлөгч нартай хамт хэлэлцэн ярилцав. Депутатуудын үгийг сонсоны дараа тэд эдийн засгийн хөгжлийн үр дүн, түүний өсөлтийг хурдасгах мөн ард түмний амжиргааны төвшинг дээшлүүлэх, нийгмийн зохистой хөгжлийг хангах нь чухал гэж заажээ.
Чуулганы хуралдаан дээр үг хэлсэн Хятадын коммунист намын дарга, БНХАУ-ын дарга Ху Жиньтао улс орны хөгжлийн зорилтод Хятадын өмнө шинэ боломж, шинэ үүрэг тулгарч буйг санууллаа. Зүүн Хятадын мужуудын төлөөлөгч нартай тэрээр Засгийн газрын илтгэлийг хэлэлцэхдээ гарч ирээд алга болох боломжийг алдах ёсгүй гээд эдийн засгийн хөгжлийн арга барилыг нарийсган сайжруулах ёстой гэж заажээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж