Ч.Цэвээнпүрэв халз тулаан хийнэ | News.MN

Ч.Цэвээнпүрэв халз тулаан хийнэ

Хуучирсан мэдээ: 2013.10.17-нд нийтлэгдсэн

Ч.Цэвээнпүрэв халз тулаан хийнэ

Мэргэжлийн боксын рингэнд олон ялалт байгуулж явсан гавьяат тамирчин Ч.Цэвээнпүрэв ээлжит халз тулаанаа хийх гэж байна. Энэ сарын 22-нд Бөхийн өргөөнд болох тулаанд ОХУ-ын Эрхүү мужийн тамирчин Кличков Владимир Сергеевич манай тамирчны эсрэг рингэнд гарах юм. Тэд 63.5 кг-ын жинд өрсөлдөх бөгөөд Ч.Цэвээнпүрэвийн өрсөлдөгч нь түүнээс 20 насаар дүү аж. Уг тулааныг Шинэ үеийн мэргэжлийн боксын холбоо, “One design” студитэй хамтран зохион байгуулах аж. Гавьяат тамирчин Ч.Цэвээнпүрэвтэй ярилцлаа.

-Энэ тулааныг хийх болсон шалтгаан нь юу вэ?

-Юун түрүүнд танай сонины уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Хүмүүс намайг янз бүрийн тулаанаар бизнес хийж байна гэж ойлгож магадгүй. Тэгвэл тийм биш шүү. Энэ тулааныг би монголчууддаа зориулахыг хүссэн юм. Мөн монгол бахархлыг харуулна.

-Таны ээлжит өрсөлдөгч тань туршлага дутуу, залуу тамирчин юм байна. Хэрхэн сонгов?

-Туршлага багатай ч чанга нударгатай юм билээ. Хөл, гарын цохилт чангатай. ОХУ-д мэргэжлийн бокс өндөр хөгжсөн байдаг. Тэгвэл Кличко бол өсөх ирээдүйтэй сайн тамирчин. Түүний хийсэн тулаан нь олон биш ч оролцсон тулаан бүртээ ялалт байгуулсан. Тийм болохоор би сонгож авсан.

Арьсыг нь сайн хуулаад өгвөл монголжуу төрхтэй иван байгаа юм.

-Мэргэжлийн бокс өндөр хөгжсөн олон орон бий. Яагаад заавал Орос гэж?

-Энэ бол бодлого. Оросуудад Монголын дэвжээ ямар байдгийг харуулах хэрэгтэй. Энэ бол зөвхөн эхлэл. Дээрээс Эрхүүд монгол туургатан олон байдаг. Уг тууланыг хийж байгаа гол шалтгаан нь монгол туургатныг нэгтгэх зорилготой. Спорт бол эв нэгдлийн бэлгэ тэмдэг юм. Хүмүүс өөрсдийн чаддаг зүйлээрээ монгол туургатнаа нэгтгэх гэж зүтгэж байна. Тэгвэл би ч гэсэн нударгаараа нэгтгэхийг хүссэн. Үүний дараа Якут, Тува, Халимаг, Казахстан, БНХАУ гэх мэт үндэс угсаа нэгтэй олон орны тамирчдад санал тавьж тулаан хийнэ. Гэхдээ тулаан зөвхөн Монголд л болно. Залуучуудынхаа хэмжээнд шүү. Монгол туургатнуудынхаа эв нэгдлийг ч батжуулмаар байна.

-Тоглолтынх нь арга барил…

-Оросууд ер нь баруун гараараа маш хүчтэй цохьдог. Зүүн гараараа савдаг. Түүнийг би ийм л техниктэй тоглох байх гэж бодож байгаа. Оросын агуу зохиолч Маяковский 1800 оны үед “Манай улсын боксчид сул болчихож. Англи, Францынхантай тулалдаж туршлага судлах хэрэгтэй. Тамирчид сул болно гэдэг улс сул болж байгаагийн шинж” гэж хэлсэн байдаг юм билээ.

-Бие бялдрын хувьд ямар вэ?

-Ер нь бол нуруулаг шүү. Гэхдээ энэ надад нөлөөлөхгүй. Яагаад гэвэл би Их Британид байхдаа хоёр метр өндөртэй 100 кг хүрсэн жинтэй тамирчид дээр бие халаалт, бэлтгэлээ хийдэг байлаа. Яг рингэнд өрсөлдөж байсан гэвэл 180 см өндөртэй тамирчныг буулган авч байсан. Тэгэхээр тэр хүний ямар байх нь надад хамаагүй. Хамгийн гол нь би өөрийнхөө давуу тал болох хурдаа ашиглаж довтолно.

-Та оросын тамирчидтай олон тоглосон биз дээ?

-Олон зодолдсон. Нэг удаа оросын тамирчинтай зодолдож байхдаа аравдугаар үедээ хүнд цохилтоор ялсан. 10 үе тоглоод сүүлдээ би барахгүй юм байна гэж бодсон шүү. Тэглээ ч маш олон ширүүн довтолгоон хийсэн. Тэгж байхдаа санаандгүй цохилтоороо цэвэр ялсан. Оросууд тийм ч зөөлөн самар биш.

-Та оролцохгүйгээр залуучуудтайгаа өрсөлдүүлнэ гэсэн үг үү?

-Тийм. Өнөөдөр дэлхийд олон мянган монгол туургатан байдаг. Цус бол мэдээлэл дамжуулагч. Тэгэхээр ийм тэмцээн зохион байгуулбал монгол туургатнууд маань нэгдэн батжих байх. 1600 оны сүүлчээр монголчууд хоорондоо хагаралдсанаас болж торгуудын өрлөгүүд аймгаа аваад хойшоо нүүчихсэн. Тэрний үлдэгдэл нь өнөөдөр Халимаг гэдэг нэртэй үндэстэн болоод үлдэж. 400 мянган өрхтэй. Тува бас л 400 мянган хүн амтайгаар оршин тогтнож байна. Шинжаан Уйгурт 200 мянган хүн амтай монгол туургатан амьдарч байгаа. Тэнд тулааны холбоо байгуулж өгөөч гэсэн санал ирсэн. Энэ бол сайхан мэдээ юм. Энэ бүхнийг нэгтгэх цаг нь болсон гэж үзсэн. Миний хувьд гавьяат жүжичгин С.Жавхлангаар үнэхээр их бахархсан.

-Зөвхөн Кличков та хоёрын тулаан болох юм уу?

-Үгүй. Бид хоёрынхоос гадна дөрвөн хос тулаан болох юм. Тува, Казахаас залуу тамирчид ирнэ. Мөн миний шавь гавьяат тамирчин, Сөүлийн олимпийн хүрэл медальт Н.Баярсайханы шавьтай тулалдана. Бас долоон настай хоёр хүү рингэнд гарч анхны тулаанаа хийх гэж байгаа.

-Бодвол та сайн судалсаны үндсэн дээр өрсөлдөгчдөө санал тавьсан байлгүй?

-Сайн судалж амжаагүй. Одооноос ганц нэг бичлэг олж үзэх гэж байна. Өөрийгөө судлуулдаггүй юм шиг байна лээ. Бичлэг нь их ховор юм билээ. Гэхдээ Оросын мэргэжлийн боксын сайтад энэ спортоор хичээллэдэг хүн бүрийн амжилт, ур чадварыг тодорхойлж танилцуулсан байдаг. Түүнийг нь харж байгаад л саналаа тавьсан.

-Хэзээ санал тавьсан юм бэ?

-Бараг хоёр сарын өмнө тавьсан. Харин Кличков нэлээд нухацтай бодсон бололтой. Дөнгөж 14 хоногийн өмнө надад хариугаа хэлсэн шүү дээ. Гэхдээ Оросын мэргэжлийн тулааны холбоо ч Кличковыг явуулахад их нөлөөлсөн юм билээ. Яагаад гэвэл ямар тамирчин хаана очиж, ямар тулаанд оролцох гэж байгаагаа заавал холбоондоо мэдэгддэг дүрэмтэй.

-Бэлтгэлдээ орсон уу?

-Би байнгын бэлтгэлтэй байгаа. Шавь нартайгаа нийлээд өдөрт 4-5 цагийн бэлтгэл хийж байна шүү дээ. Ер нь би амьдралынхаа ихэнх цагийг бэлтгэлдээ л зарцуулж байна.

-Та өрсөлдөгчөө хэддүгээр үед буулгаж авъя гэж бодож байна вэ?

-Эхний хугацаанд хоёрдугаар раунд хүртэл ямархуу тактиктай хүн байна вэ гэдгийг нь тандъя. Бас хүчийг нь сорьё. Гэхдээ би түүнд цохих боломж олгохгүй. Тэгээд тавдугаар үед нам дарах төлөвлөгөөтэй. Би өөртөө нэлээд итгэлтэй байгаа шүү. Ер нь залуу хүнийг басамжилж болохгүй байх.

-Тулаан хэдэн үе үргэлжлэх вэ?

-Гурван минутаар найман үе үргэлжилнэ. Нийтдээ 24 миниут болно гэсэн үг. Долоон минутын амралттайгаа нийлбэл 30 гаруй минут дэвжээн дээр зогсоно. Үзэгчид маань үндэснийхээ хувцастай ирвэл би маш их баярлана. Бас омогшино. Нэг зүйлийг нэмж хэлэхэд бидний тулааныг үзэхээр АНУ, Англи, Франц зэрэг орноос төлөөлөгчид ирэх юм.

-Та үнэгэн лоовуузаа өмсөх үү?

-Тэгнэ. Лоовууз маань миний хувьд Монголын минь бэлгэ тэмдэг.

-Энэ тэмцээн зүгээр нэг тулаан болоод өнгөрөхгүй байх. Бооцоо тавьсан уу?

-Тамирчиндаа манай холбооны зүгээс болон ивээн тэтгэгч байгууллага, найз, ах дүүгийн тусламжтайгаар шагналыг нь хангалттай өгнө. Энэ тэмцээн Монголд болж байгаа болохоор манай улсын нэр хүнд их гарна. Тиймээс би тэр тамирчныг болон хамт ирэх хүмүүсийг нь аль болох ая тухтай байлгахыг хичээнэ. Аялалд авч явж эх орныхоо уудам тал, сайхан байгалийг сонирхуулна. Малчин айлд очиж ямар сайхан зочломтгой ард түмэн байдгийг өөрсдийнх нь биеэр таниулна. Морь унуулж, айраг цагаа уулгана. Тэдэнд өндөр байшин барилга сонин биш шүү дээ.

-Шүүгчийн бүрэлдэхүүний талаар мэдээлэл өгөх үү?

-Монголын шүүгч нар ажиллах болно. Баасандорж, Далхаа гуай ажиллана. Мөн ард түмэнд “Цагаан толгойт” нэрээрээ алдаршсан Сүхбаатар гэх мэт ахмад шүүгчид бидний тулааныг дэнсэлнэ. Энэ тэмцээний үеэр мэргэжлийн боксын холбоог байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан Олзод багшийгаа алдаршуулах юм. Бид ахмад үеэ хэзээ ч мартаж болохгүй. Тэднийгээ мартана гэдэг түүхээ мартаж байгаатай адил. Хамгийн ахмад шүүгч нь 75 настай.

-Тэмцээн өндөрлсний дараа үзэгчдийн зарим нь хартай үлддэг. Ялангуяа ялагдсан тамирчны тал. Тэгэхээр оросуудаас ийм яриа гарах вий. Хэрэв таныг ялбал шүү дээ?

-Тэгж ярьж ч болно. Монгол хүн улсдаа эзэн шигээ байх ёстой. Эзэн нь юм чинь эх орноо хамгаалан үлдэж байна шүү дээ. Монгол орныг маань бидэнд бурхан заагаад өгчихсөн юм. Тиймээс эзэн шиг эзэн байж үргэлж хайрлаж, хамгаалж байх нь чухал. Тэгээд ч ялалт угаасаа Монголын талд байх ёстой. Би ялна. Гэхдээ мэргэжлийн тулааныг үгээр хэлэхийн аргагүй хувирдаг. Ялж яваад ганцхан минутад бүх зүйл эсрэгээр эргэдэг тал бий

-Энэ таны хэд дэх тулаан болох гэж байна вэ?

-44 дэх юм байна. Би хий насаараа 43 хүрч байна. Наснаасаа олон тулаан хийх зорилт тавьж байгаа.  
 
-Хэд…

-Ямар ч байсан 50. 40 нас гарсан монгол хүний эрч хүч ямар байдгийг харуулна. Манай эртний нэгэн сайхан үгэнд “Дөч гарсан эр, дөрвөө дарсан ат хоёр идэр хүч нь цогцолсон жинхэнэ иртэй байдаг нас” гэж хэлэгддэг. Үүнийг манай залуучууд санах ёстой. Үгэнд дотор үг байдаг ардын гүн ухааныг ухаж ойлгох хэрэгтэй. Монгол ухаан гэж юу вэ гэвэл ардын сайхан сургааль дотор байгаа гүн ухааныг хэлэх байх.

-Шуудхан асуухад зодог тайлах болоогүй гэсэн үг үү?

-Тийм ээ. Би өөрөө тулаанд орохынхоо хажуугаар олон шавь бэлтгэж байна. Би хүүхдүүдэд зааж, зөвлөх дуртай. Зодог тайллаа гэхэд багшийн ажлаа хийнэ. Миний хувьд дахиад 5-6 жил бокс тоглоно гэж бодож байгаа шүү. Гэхдээ аливаа зүйлийг урьдчилан таамаглах аргагүй.

-Та дараагийн тоглолтоо хэзээ ямар улсын тамирчинтай хийх вэ?

-Яг төлөвлөсөн зүйл алга. Хамгийн гол нь би залуучуудаа бэлдэх хэрэгтэй. Манай залуучууд дээшээ гарч зодолдох хэмжээнд аль хэдийнэ хүрсэн.

-Та яагаад жин нэмж тоглох болсон юм бэ?

-Олон жил жин хасмааргүй болоод. Уг нь би өдөрт зургаан кг хөлс авдаг байлаа. Оройны бэлтгэлд л гэхэд дөрвөн кг хөлс гаргасан байдаг. Олон жил хөлсөө ингэж авсан байна. Одоо байгаагаар л баймаар байна. Жин хэд хүрэхийг би өөрөө ч мэдэхгүй.

Б.МӨНХЗУЛ
Эх сурвалж: “ҮНДЭСНИЙ ШУУДАН” сонин

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

tylga 2013-10-17 182.160.34.40

tseveen pvrev gavyat,mongoliin baharhal+zalyy nasnihaa tvvh domogoo bvteej bga+jenhen vndesni vzeltei myjik er hvn+hamtdaa deelee umsuj+ vzej+mongol erch hvch avya +mongolchyydaa amjilt hvsie hamtdaa

Avatar

zochin 2013-10-17 182.160.34.2

tseveenpvrev gaviat maani,angild mongoliin neriig olon jil gargasan,mongol baharhal+tvvhiin talaar yamar myndag medlegtei yum be,jenhen mongol daichin,deelteigee ochij vznee+ amjilt hvsie

Avatar

zochin 2013-10-17 182.160.34.2

tseveenpvrev gabiatdaa amjilt hvsie+olon jil angilii devjeeng mongol daichin baatriin neriig gargaj bsand ni vnheer ih baharhaj bayarlaj yavdag+bi uuruu angiliin londond 2006 nd syrch bsan,namaig anh ochihod,hyatadaas ersen vv l gedeg bsa,azaar teveenpvrev mongolin daichin,manchestert togloj bsa,bi angiihandaa ene mongol bid 2 neg hytagtai chinggisin mongol gej,omog bardam baharhah bolson,angild temtseeniig ni vzej chadaagvi,mongoldoo vzeh bolsondoo bayartai bna+angild,gadaadaas ersen mongolchyydaa tseveen pvrev gavataa demjeerei +ochij vzeerei

Avatar

Зочин 2013-10-17 99.253.153.13

naad ivan chini xojigdbol onigoond orno shuu tiim ychiraas onigoond oryylaxiin tyld sain zodolddooroi

Avatar

Зочин 2013-10-17 99.253.153.13

naad ivan chini xojigdbol onigoond orno shuu tiim ychiraas onigoond oryylaxiin tyld sain zodolddooroi

Avatar

Зочин 2013-10-17 203.194.115.127

baharhdag shuu,Mongol tuurgatnuudaa negtgeh sanaa ih taalagdav

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж