Ерөнхий сайдыг &#34зад шүүмжлэв&#34

Хуучирсан мэдээ: 2013.10.17-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайдыг &#34зад шүүмжлэв&#34

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Монгол Улсын 2013 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төслийн  хэлэлцүүлгийг хийж, гишүүд саналаа хэлж байна. Саналаа хэлж буй гишүүдийн дотор Ерөнхий сайдыг  тойрсон шүүмжлэл тасарсангүй. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа "Ерөнхий сайд хэрэгжээгүй гэдэг  асуудлуудыг шоу болгоод, өөрөө илрүүлчихсэн мэтээр ярьж байгаа нь утгагүй. Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын чиглэлээр  хийж буй ажлуудад алдаа дутагдал байгааг олон жил ярьж байна. Түүнээс гэнэт өнөөдөр л гараад ирсэн асуудал биш. Засгийн газар ажлаа хангалтгүй хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй" гэсэн бол УИХ-ын гишүүн Я.Содбаатар "Хариуцлагын тогтолцоог хаа хаанаа ярих ёстой. Төсвийн сахилга  баттай байх хэрэгтэй. Ер нь  парламентийн зааланд үнэн яримаар  байна. Барилга байгууламж, зам  гүүр барих ажил удааширдаг нь  олон шалтгаантай. Төсвийг нь батлахдаа 2-3 жилээр сунгаад тавьчихдаг. Тэгэхээр дараа дараагийн жилд өртөг нэмэгдэх нь ойлгомжтой. Ерөнхий сайд энэ ажлыг толгойгоороо хариуцах ёстой.  Хариуцсан шиг хариуцаад яв" гэж байлаа. Түүнчлэн  гишүүдийн зүгээс төсвийн тодотгол ярьж  байхад улстөржсөн, сөргөлдсөн, талцсан байдлаар хандаж байгааг  шүүмжилсэн.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт  хуваагдаж талцах бус асуудалд бодитой хандаж, болохгүйг нь засаад явахыг сануулсан.  Түүнчлэн аймгуудыг  жигд хөгжүүлэхийн тулд  хөгжил буурай, алслагдсан аймгуудад хөрөнгө оруулалт илүү  оруулсныг буруутгаж болохгүй. Үнэхээр үр ашиггүй газарт хөрөнгө оруулалт хийгээд байгаа бол хариуцсан сайдыг нь огцруулах хэрэгтэй гэсэн юм. УИХ-ын  гишүүн Д.Оюунхорол "МАН-ын олонхиороо шийдсэн асуудлууд  алдаатай байсан гэж  шүүмжилж байна.  Тэгвэл тэр алдааг битгий давтаач. Засаглалын хямралдаа дүгнэлт хийж өөрчлөлт оруулаач, хариуцлагын тогтолцоогоо  намаасаа олж хараач, ажлаа хийж чадахгүй  байгаа сайдуудад хариуцлага тооцооч" гэсэн бол   УИХ-ын гишүүн О.Баасанхүү  Засгийн газар том толгойлоод байх биш  УИХ-аас  өгсөн  чиглэл  даалгаварын  хэрэгжилтийг эргэж тайлагнадаг байх хэрэгтэй гэлээ.

С.ОТГОН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж