Малала Канадын хүндэт иргэн болно

Хуучирсан мэдээ: 2013.10.17-нд нийтлэгдсэн

Малала Канадын хүндэт иргэн болно

Охид, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч Пакистаны өсвөр насны охин Малала Юсуфзайг Канад улс хүндэт иргэнээ болгох гэнэ. Ингэснээр Нобелийн шагналд нэр дэвшсэн хамгийн залуу хүний эрхийн тэмцэгч Малала Юсуфзай Канадын хүндэт иргэн болсон зургаа дахь хүн болох аж.

Өмнө нь Канад улс Африкийн анхны хар арьст Ерөнхийлөгч Нелсон Мандела, Нобелийн энх тайвны шагналт, Мьянмарын сөрөг хүчний тэргүүн Ан Сан Су Чи, Түвдийн буддын шашны тэргүүн Далай лам, Их Британийн бизнесмен Ага Хан, Шведийн дипломат Раоул Валленберг нарыг хүндэт иргэнээ болгож байжээ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж