“Рио Тинто”-гийнхон Оюутолгойд ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2013.10.17-нд нийтлэгдсэн

“Рио Тинто”-гийнхон Оюутолгойд ажиллаж байна

“Оюутолгой”-д үүсээд байгаа асуудлуудыг шийдвэрлэхээр “Рио Тинто”-гоос  албаны гурван хүн Монголд ирээд байгаа юм.  Энэ талаар Уул уурхайн сайд Д.Ганхуягаас тодруулахад, “Рио Тинто”-гийн удирдлагууд биш,  “Оюутолгой”-н ТУЗ-ийн гишүүд Лондонгоос ирсэн. Тэд “Оюутолгой”-д ажиллаж байгаа” гэсэн тайлбар өглөө.

 Далд уурхайн санхүүжилтээс болж гацаанд орчихоод байгаа “Оюутолгой”-н асуудлыг шийдвэрлэхээр хувь нийлүүлэгчид ажлын гурван  хэсэг байгуулсан бөгөөд тэд эхний ээлжинд хөрөнгө оруулалтын зардал яагаад өссөн, геологийн нөөцийг яаж тогтоосон бэ гэдгийг нь нягталж, тулгасны дараа гол асуудалдаа орох юм байна.

Ж.ЭРХЭС
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж