10 сая төгрөгийн шагналын сантай “City cup”

Хуучирсан мэдээ: 2013.10.17-нд нийтлэгдсэн

10 сая төгрөгийн шагналын сантай “City cup”

Монголын боулинг сонирхогчдын холбооноос анх удаа 10 сая төгрөгийн шагналын сантай тэмцээн зохион байгуулах гэж байна. Нийслэлийн 374 жилийн ойн хүрээнд болох уг тэмцээний нэр нь “City cup”. Жил бүр болдог тэмцээний шагналын сан эрс өссөн нь энэ юм. Түрүүлсэн баг гурван сая төгрөг гардах бол мөнгө, хүрэл медальтнууд 1-2 сая төгрөгийн эзэн болно. Үүнээс гадна 4-8 дугаар байрт шалгарсан баг тус бүрт 500 мянган төгрөгийн мөнгөн шагнал олгох ажээ. Тэмцээн энэ сарын 26, 27-нд “Big bowling” төв дээр эхэлнэ. Харин финалын тоглолт ирэх сарын 2-нд болох юм. Тэмцээнд оролцохыг хүссэн баг зургаан хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд 200 мянган төгрөгийн хураамж төлсөн байхад хангалттай гэнэ.

Б.МӨНХЗУЛ
Эх сурвалж: “ҮНДЭСНИЙ ШУУДАН” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж