Зүүн Азийн наадмаас 22 медальтай ирэв

Хуучирсан мэдээ: 2013.10.17-нд нийтлэгдсэн

Зүүн Азийн наадмаас 22 медальтай ирэв

Хятадын Тяньжин хотод зургаа дахь удаагийн Зүүн Азийн наадам өндөрлөв. Уг тэмцээнд энэхүү бүст хамааралтай есөн орны тамирчид спортын 22 төрөлд өрсөлдсөн. Манай улсын хувьд спортын 18 төрөлд 140 орчим тамирчнаа илгээв. Нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон Монголын шигшээ баг хамгийн сүүлчийн Зүүн Азийн наадмаас дөрвөн мөнгө, 18 хүрэл медаль хүртсэн нь чамлалттай үзүүлэлт юм. Манайхны гол найдвар тавьж байсан жүдочид нь энэ удаа гавьсангүй. Алтгүй, хүрэл давамгайлсан 22 медаль хүртсэн амжилтаараа есөн орноос наймдугаар жагсав, Монголын баг. Азийн олимпийн зөвлөлөөс Зүүн Азийн наадмыг дахин зохион байгуулахгүй байх шийдвэр гаргасан. Харин уг наадмыг хүүхэд, залуучуудын наадам болгон нэрийг нь өөрчилж байна. Тяньжинд өрсөлдсөн манай тамирчдын сүүлч өчигдөр эх орондоо ирэв.

Б.МӨНХЗУЛ
Эх сурвалж: “ҮНДЭСНИЙ ШУУДАН” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж