Сармагчингаас нэг хувь илүү эр

Хуучирсан мэдээ: 2010.06.14-нд нийтлэгдсэн

Сармагчингаас нэг хувь илүү эр

За
би бээр нэгэн сайхан эр биш боловчиг ямар ч байсан хүн хараад айгаад
зугтчихааргүй нэгэн байв. Гадуур явж байхад эмэгтэйчүүдийн тусах харцыг
мэдрэн алхах ч сайхан байдаг байлаа. Гэтэл юу болсон гэж санана өнөөдөр
гарсан чинь тоож харж байгаа эмэгтэй алга. Ингээд би  ЁАяа
цаг хугацаа хүнийг хүлээлгүйгээр урагшилсаар байдаг болохоор миний нас ч
хэвийж эмэгтэй хүн тоохоо байжээЁ сэтгэтэл гэнэт өөрийгөө хорь гараад
нээх удаагүй байгаагаа саналаа. Тэгээд яахаараа эмэгтэйчүүд тоохгүй
байна гэсэн гутранги сэтгэлээр хамгийн ойрын дүрсээ харж болохоор толинд
очиж харлаа. Гутал…өмд…цамц…зүгээр л байна даа…юу вэ энэ хэн
бэ!? ингээд хамгийн сүүлд ийм асуулттай тулгарчихав. Яасан бэ гэхээр
өөртөө анхаарал тавихгүй байснаас болоод сахал болоод үс минь ургаад
сармагчин төрхөндөө орчиж. Уул нь ч нээх буруу юм байхгүй л юм шиг
байгаан өвөг дээдсийнхээ төрхтэй төстэй болж байгаа л байхгүй юу! Тэгээд
ийм дүгнэлтэнд хүрэв. Эрэгтэй хүн сармагчингаас нэг хувь илүү байхад л
хангалттай гэдэг эмэгтэйчүүдийн үг худлаа юм байна. Бүүр ор тас худлаа
гээч.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж