“Chalco” компани Симандоу төслийн хувиа худалдана

Хуучирсан мэдээ: 2013.10.17-нд нийтлэгдсэн

“Chalco” компани Симандоу төслийн хувиа худалдана

БНХАУ-ын “Chalco” компани Гвиней дэх төмрийн хүдрийн Симандоу төсөлд эзэмшиж буй 65 хувиа өөрийн толгой компани “Chinalco”-д худалдахаар болжээ. “Chinalco” компани нь төслийн хөрөнгө оруулалтыг бүрэн хариуцах юм.

Энэхүү хэлэлцээрийн мөнгөн дүн одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд 2.07 тэрбум ам.доллар байх болов уу гэж “Chalco” компанийн зүгээс таамаглаж байна. “Рио Тинто” компани нь санхүүгийн хүрэлцээгүй байдлын улмаас Симандоу төслөө 2018 онд эхлүүлэхээр болсон тухай өнгөрсөн сард мэдэгдсэн билээ.

Түүнээс гадна төслийн дэд бүтцэд хөрөнгө оруулах гуравдагч талыг татан оролцуулах талаар тус компани Гвинейн Засгийн газартай тохиролцоонд хүрсэн байна. 2010 онд “Chalco” компани нь “Рио Тинто” компаниас Симандоу төслийн 44,65 хувийн хувьцааг 1,35 тэрбум ам.доллараар худалдан авч байжээ.

Э.Од       


ww.mongolianminingjournal.com
www.journalism.mn 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж