Кимийн бөгж хагас сая ам.доллар хүрэв

Хуучирсан мэдээ: 2013.10.17-нд нийтлэгдсэн

Кимийн бөгж хагас сая ам.доллар хүрэв

“NBA”-гийн од Крис Хамприс  Ким Кардашианд санал тавихдаа өгч байсан 16.2 каратын маргад, 1.8 каратын алмаазан шигтээ бүхий сүйн бөгжөө дуудлагаар худалджээ. Хэдийгээр реалити од Ким Кардашиан сүйн бөгжөө 72 хоног зүүсэн ч түүний нэр хүнд үнэлгээг нь хагас сая ам.доллараар нэмэгдүүлж өгсөн гэнэ. Эх сурвалжийн мэдээлснээр Крис Хамприс тэрхүү бөгжийг 250 мянган ам.доллараар худалдаж авч байсан бол Кристигийн дуудлага худалдаагаар 749 мянган ам.долларт хүргэн зарж чадсан аж. Сүйн бөгжний дуудлага худалдаанаас олсон мөнгийг тэд хүүхэд, эмэгтэйчүүдийн төлөөх тусламжийн санд хандивлах гэнэ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж