Баянзүрх дүүрэгт дахин төлөвлөлт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.10.17-нд нийтлэгдсэн

Баянзүрх дүүрэгт дахин төлөвлөлт эхэллээ

Нийслэлийг хөгжүүлэх урт хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллыг дахин төлөвлөж эхэлсэн. Нийслэлийн засаг даргын тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас санаачлан хэрэгжүүлж байгаа энэ ажлын энэ жилийн сүүлчийн төслийн нээлт өнөөдөр боллоо.

“Гранд лайн” компанийн  өнөөдөр нээлтээ хийсэн “Түмэн Амгалан” цогцолбор нь Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Ботаникийн цэцэрлэгийн урд хэсэгт байрлах 13 га газар, 160 гаруй хнэгж талбар хашааг хамарсан их бүтээн байгуулалтын төсөл юм. Дахин төлөвлөлтөд нийт 250 гаруй өрх, 1200 орчим хүн амыг хамарсан байна. Цогцолбор хотхонд орон сууцны 35 блок барилга, олон улсын жишигт нийцсэн худалдаа үйлчилгээний цогцолбор тус бүр нь 940 хүүхэд хүлээн авах дунд болон ахлах сургууль, тус бүр нь 140-250 хүүхдийн хүчин чадалтай нийт 800 хүүхдийн цэцэрлэг, 2800 автомашины газар доорхи авто зогсоол, олон нийт төрийн үйлчилгээний байгууллага болох хороо, цагдаагийн тасаг, өрхийн эмнэлэг, бүхий цогцолбор хотхон сүндэрлэх ажээ.

Байгаль экологийн асуудал хурцаар яригдаж байгаа энэ үед Түмэн амгалан цогцолбор нь төсөлд хамрагдсан 13 га талбайнхаа 6.4 га газрыг зүлэг мод бүхий ногоон байгууламу байгуулахаар төлөвлөсөн байна. Мөн байр хоорондох шуугианаас тусгаарлагдсан ногоон байгууламж, усан сантай бөгөөд байр хоорондох зайн хувьд 100-150 метр байх юм байна.

Бүх санхүүжилтийг өөрсдөө шийдвэрлэсэн


“Гранд лайн” компанийн захирал Б.Чулуудай:

-Бид гадна дотны лон хүнтэй хамтарч зураг төслөө гаргахад багагүй хугацаа зарцуулсан. Газрын шинжилгээ, гүний шинжилгээ, айлуудтайгаа 100 орчим хувиар тохирсон байгаа. Энэ намараас үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Ерөнхий бүтээн байгуулалт нь хавраас эхэлнэ гэсэн тооцоотойгоор ажиллаж байна. Эхний ээлжийн барилга 2014 оны эхний улиралд ашиглалтад орно. 2015, 2016 онд багтаан бүхий л бүтээн байгуулалтаа дуусгах төлөвлөгөөтэй байгаа. Барилгаа төмөр бетонон шийдлээр барилгаа барина.

-Жанжин клубын энэ хавийн газрыг намгархаг, гүний устай газар. Энэ нь барилгын чанар стандартад нөлөөлөх үү?

-Барилга барих газрын ойр орчимд гүний ус, намаг байхгүй. Бид Швейцарийн компанитай хамтран ямар нэгэн чийг, ус зэрэг асуудлыг хамгийн сүүлийн үеийн технологиор шийднэ.

-Санхүүжилтийг танай компани эхний ээжлид өөрсдөө шийдээд байгаа гэсэн. Хэрхэн ашиг гарган ажиллахаар төлөвлөсөн бэ?

-Бид санхүүжилтээ өөрсдөө гаргаад, хөрөнгө оруулагчидтай хамтарч  ажиллаж байгаа.

Хөрсний ус барилгад нөлөөлөхгүй

Гранд Лайн гүйцэтгэх захирал н.Мөнхжин:

“Энэ жилийн хувьд дэд бүтэц болоод  дулаан, зам  зэрэг ерөнхий төлөвлөлтийн ажлаа хийлээ. Энэ хүрээнд зохих шийдвэрлэх ажлуудыг хийгээд шаваа тавьж байна. 2015 оны  нэгдүгээр улиралд эхний 500 айлын орон сууцыг ашиглалтад оруулна.  2016-2017 онд бүрэн ашиглалтад оруулж уусгана  гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.  Бидний хувьд мэргэжлийн байгууллагуудаар зохих судалгааг хийлгэсэн. Хөрсний ус газрын гүнээс 14 метрээс мэдрэгдэж байгаа. Манай барилгуудын подвалийн давхар нь газрын гүнрүү 4 метр хүртэл  байна. Тийм болохоор манай барилгад хөрсний ус нөлөө үзүүлэхгүй гэсэн дүгнэлт гарсан” гэв.

Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны иргэн Ж.Цэрэннадмид

Хашаагаа орон сууц болгон, их бүтээн байгуулалтад гар бие оролцож байгаадаа тун баяртай байна. Манайх 0.4 газраа хоёр өрөө байраар сольсон. Харин төлөвлөж байгаа хотхон нь сургууль, цэцэрлэг, үйлчилгээний цогцолборыг бүгдийг нь хамарсан сайхан барилга босох юм байна. 

Оршин суугч З.Цэцэнхүү

Манай хорооны нутаг дэвсгэрт Гэр хорооллын дахин төлөвлөлтийн дагуу орон сууцжуулах хөтөлбөрт хамрагдах тухай мэдээлэлтэй байсан. Гэтэл ямар нэгэн ажил хийгдэхгүй удаашралтай байсан болохоор санаа зоинож байсан. Үнэхээр энэ гэр бхороолололд амьдраад олон жил болж бйасан. гэр хорооллбн хүүхдүүдийн арьсан дээр жижиг тууралт их гардаг байсан шалтгаан нь хөрс, усны бохирдол гэж мэдсэн. Миний хувьд 0.7 га газартай, хашаандаа ногооны газартай, зоорьтой байсан. Гэхдээ алийн болгон гэр хороололдоо агаар, хөрсний бохирлдолтой нүүрс үнстэйгээ зууралдаж байхав дээ. Энэ “Гранд Лайн” компданийн хувьд үнэхээр өвөрмөц шийдэлтэй, сайхан хороолол босох гэж байна. Бид хашааныхаа газрыг солиод 3-4 өрөө байраар солихоор эхний хоёр талт гэрээгээ хийсэн байгаа. Дараа нь гурвалсан гэрээгээ хийж, орон сууцтай болох боломжтой болсондоо баяртай байна.

Хувийн хэвшилтэй хамтран ажиллаж байгаадаа баяртай байна

Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг:

Гэр хорооллыг дахин төлөвлөх ажлын хүрээнд нийт 20 газрыг дахин төлөвлөхөөр болсон. Хувийн хэвшилтэй хамран ажиллаж байгаа энэ ажлын гараа сайн байгаад тун сайшаалтай байгаа. 

-Гэр хорооллыг дахин төлөвлөх үед ямар нэгэн хүндрэл үүсч байгаа юу?

-Иргэд, хувийн хэвшил, төр хамтран хэрэгжүүлж байгаа тул хүндрэл, асуудал харьцангуй гайгүй байгаа. Барилгын компаниуд ямар нэгэн албан байгууллагаас зөвшөөрөл авдаг байсан бол одоо иргэдээсээ зөвшөөрөл авдаг болсон. Гурван талт гэрээ байгуулагдахаар иргэд ч төсөл хэрэгжиж байгаа байгууллагад ч эрх, үүрэг үүснэ. Бүх хүндрэл асуудлууд гурван талт гэрээгээр зохицуулагдах ёстой.

-Газраа огтхон ч чөлөөлөхгүй гэж байгаа иргэдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Нэгэнт гэрийнх нь ойролцоо, нүднийх нь өмнө сайхан бүтээн байгуулалт босоод ирэхээр иргэд өөрийн эрхгүй дэмжинэ гэдэгт итгэлтэй байна.

Д.ЖАРГАЛ


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж