Отгон гишүүн &#34хэлд оржээ&#34

Хуучирсан мэдээ: 2013.10.17-нд нийтлэгдсэн

Отгон гишүүн &#34хэлд оржээ&#34

УИХ-ын хамгийн отгон гишүүний нэг Д.Сумъяабазар "дугарч" эхэллээ. Түүний хувьд танхимын нөхдөө бодвол  нэг жил гаруй хугацааны дараа тангараг өргөсөн учраас ангийнхаа шинэ  "сурагч"-ийн нэг.  Тангараг өргөх үедээ "Нэг жилийн алдсан хугацаагаа нөхөж, судалж үзэх зүйл их байна" хэмээн ярьж байсан шинэ гишүүн үнэхээр л хурдан суралцаж байгаа бололтой.

УИХ-ын чуулганы хуралдаанаар 2013 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцэж байгаа энэ үед отгон гишүүн өөрийн байр суурийг илэрхийлж, асуултдаа хариулт авсан юм. УИХ-д дөрвөн жилийн хугацаанд суучихаад олонд танигддаггүй гишүүдийг бодвол Д.Сумъяабазар гишүүн олны танил тамирчин хүн. Тэр утгаараа ч олон нийт аварга гишүүнийг юу хэлэх бол гэж цэнхэр дэлгэцээ харж л суудаг байлгүй. Отгон гишүүн ямартай ч “хэлд оржээ”.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж