
УИХ-ын чуулганы хуралдаанаар 2013 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцэж байгаа энэ үед отгон гишүүн өөрийн байр суурийг илэрхийлж, асуултдаа хариулт авсан юм. УИХ-д дөрвөн жилийн хугацаанд суучихаад олонд танигддаггүй гишүүдийг бодвол Д.Сумъяабазар гишүүн олны танил тамирчин хүн. Тэр утгаараа ч олон нийт аварга гишүүнийг юу хэлэх бол гэж цэнхэр дэлгэцээ харж л суудаг байлгүй. Отгон гишүүн ямартай ч “хэлд оржээ”.
Ш.ОЧ