МҮЭ намын бүлгүүдэд санал хүргүүллээ

Хуучирсан мэдээ: 2013.10.17-нд нийтлэгдсэн

МҮЭ намын бүлгүүдэд санал хүргүүллээ

Монголын
Үйлдвэрчний эвлэл /МҮЭ/-ийн холбооноос УИХ-ын намын бүлгийн дарга нарт
хандан санал хүргүүлсэн байна. МҮЭ холбоо болон  салбар, аймаг,
нийслэлийн ҮЭ-ийн холбооны удирдлагууд сүүлийн нэг сарын хугацаанд
Улаанбаатар хот, хөдөө орон нутагт ажиллаж иргэд, хөдөлмөрчдийн
амьдралтай газар дээр нь очиж танилцахад цалин хөлс, тэтгэвэр,
тэтгэмжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байгаа нь харагдаж байна гэж
үзсэн байна. Тиймээс УИХ-аар 2013 оны Улсын төсвийн тодотгол, 2014 оны
Улсын төсвийн төслийг хэлэлцэж байгаа энэ үед иргэдийн цалин хөлс,
тэтгэвэр, тэтгэмжийг бодитой нэмэгдүүлэхэд намын бүлгийн зүгээс дэмжлэг
үзүүлж ажиллах хүссэн байна.
 
Үндэсний статистикийн хорооны
мэдээллээр 2012 онд жилийн эцсийн инфляцийн  түвшин 14 хувь, 2013 оны
есдүгээр сарын байдлаар 8.2 хувь буюу нийт инфляцийн түвшин 23.3 хувьтай
байна. Мөн  эдийн засгийн өсөлт 2012 онд 12.3 хувь, 2013 оны эхний
хагас жилд 11.3 хувийн өсөлттэй гэж зарлаад байна. Гэвч амьдрал дээр
эдийн засгийн өсөлт нь иргэн бүрт хүрч амьдралд нь дэмжлэг үзүүлж
чадахгүй, хүний амьдралын наад захын хэрэгцээ болсон өргөн хэрэглээний
хүнсний бараа бүтээгдэхүүн, хувцас, орон байр, үйлчилгээний үнэ тариф
өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт
2013-2014 оны Улсын хэлэлцээрийн 3.2-т “Цалин хөлсийг инфляцийн түвшин,
эдийн засгийн өсөлттэй уялдуулан нэмэгдүүлнэ. Тухайн жилийн улсын төсөв
батлагдахаас өмнө нийгмийн зөвшлийн талууд нэгдсэн саналаа УИХ-д
хүргүүлнэ”, 5.2-т “Тэтгэвэр, тэтгэмжийг үнэ ханшны өсөлтөөс
хоцроохгүйгээр нэмэгдүүлэх талаар талуудын нэгдсэн саналыг жил бүрийн
улсын төсөв батлагдахаас өмнө УИХ-д хүргүүлнэ” гэсэн заалтыг хэрэгжүүлэх
замаар МҮЭ-ийн холбооноос санал гаргасаны дагуу гурван талт ажлын хэсэг
байгуулагдан ажиллаж байгаа юм байна.
    

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж