2013 оны 10 дугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төвийн ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи зүүн зүгийн нутгаар өмнөөс, бусад нутгаар зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 1-6 градус хүйтэн, говийн нутгийн зүүн хэсгээр 13-18 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун, төвийн нутгийн зүүн хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 8-13 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Оройдоо хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. 9-11 градус дулаан байна.
2013 оны 10 дугаар сарын 18-наас 10 дүгаар сарын 22-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
цаг агаарын урьдчилсан төлөв:
18-нд зүүн зүгийн нутгаар хур тунадас, 20-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 21-нд ихэнх нутгаар цас орно. Салхи 18-нд говь талын нутгаар, 20-нд баруун болон төвийн нутгаар, 21-нд ихэнх нутгаар секундэд 16-18 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна. 20-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд ихэнх нутгаар эрс хүйтэрнэ гэж