Улаанбаатар хот үнэгүй WiFi-тай боллоо

Хуучирсан мэдээ: 2013.10.17-нд нийтлэгдсэн

Улаанбаатар хот үнэгүй WiFi-тай боллоо

Орчлон дэлхийн сонин сайхнаас цаг алдалгүй хуваалцагч цахим ертөнцгүйгээр өнөөдрийг төсөөлөхөд бэрх. Утасгүй интернэтийн үйлчилгээ эрхлэгч Кевико компани, Нийслэлийн мэдээлэл технологийн газар хамтран Улаанбаатар хотын 99 цэгт ҮНЭГҮЙ WiFi цэгийг байгууллаа. Та бүхэн Сөүлийн гудамж, Энхтайвны өргөн чөлөө, Бага тойруу, Налайх дүүргийн соёлын төвийн урд талбай болон Нийслэлийн бүх цэцэрлэгт хүрээлэнгүүдэд ҮНЭГҮЙ WiFi-д холбогдох юм.

Дээрхи дурьдсан газруудад та өөрийн ухаалаг гар утас, таблет, нөүтбүүк зэрэг WiFi дэмждэг төхөөрөмжүүдээ ашиглан ямар нэгэн хэрэглээ, хугацааны хязгаарлалтгүйгээр хүссэн үедээ интернэт ашиглах боломжтой.



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж