Урт нэртэй хуулийн хэрэгжилттэй танилцжээ | News.MN

Урт нэртэй хуулийн хэрэгжилттэй танилцжээ

Хуучирсан мэдээ: 2013.10.17-нд нийтлэгдсэн

Урт нэртэй хуулийн хэрэгжилттэй танилцжээ

Урт нэртэй хуулийн хэрэгжилттэй танилцсан талаар мэдээлэл хийв

Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалттай бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хэрэгжилттэй танилцах, санал дүгнэлт гаргах, мөн Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг  УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны тогтоолоор байгуулсан бөгөөд Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Арвин ахалж байгаа юм.

Тус ажлын хэсгийн гишүүд Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймгийн  зарим сумдын  алтны компаниудын үйл ажиллагаатай танилцсан талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

 Гишүүдийн зүгээс өмнө нь байнгын хорооны тогтоолоор удаа дараа  байгуулагдаж байсан ажлын хэсгийн шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгах талаар алтны компаниудад ямар ч ажил хийгдээгүй байгаад шүүмжлэлтэй хандаж байлаа. Түүнчлэн урт нэртэй хууль хоёр Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд яригдаж байж батлагдсан. Энэ хууль бол  эх орны язгуур эрх ашиг, амьдрах газар нутгийн маань ус, хөрс, агаар нь цэвэр байх, хойч үедээ өвлүүлж үлдээхэд чиглэгдсэн хууль. Сонгууль болохоор бүх нам, улстөрчид байгалиа хамгаална, байгальд ээлтэй орчин бүрдүүлнэ гэж ярьж байгаад гарч ирдэг ч өнөөдөр энэ тал дээр  хийж хэрэгжүүлсэн зүйлгүй, алтны компаниудын лоббинд автаад хуулийнхаа эсрэг зүйл хийж байна. Хуулийг дагаж гарах журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна, харин урт нэртэй хуулийн үг, өгүүлбэрт ямар ч өөрчлөлт оруулахгүй гэж байгаа ч цаагуураа энэ нь бодит байдалтай нийцэхгүй байгаа учраас хууль санаачлагчдыг хуулиа эргүүлэн татаж авахыг уриаллаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Eh oronch 2013-10-17 202.126.89.251

Ter urbagch abgaigaar ahluulaad baihdaa yhavdee naadah chini zandaahvvgiin enhboldiin buunii nohoi

Avatar

Zochin 2013-10-17 103.23.51.3

Õýäõýí êîìïàíèéí ýðõ àøãèéã õàìãààëæ ñ¿ðæèí òàéëáàð õèéæ ýõ áàéãàëûã ìèíü ñ¿éòãýõèéí ýñðýã ìýäýãäýë õèéñýí ãèø¿¿ääýý áàÿðëàëàà. Îäîî Óÿíãà ãýäýã õóäàë÷ è÷èõ õýðýãòýé

Avatar

Zochin 2013-10-17 112.72.13.177

Zuitei shuu! Altnii kompanitai tomchuudiin LOBII-g zogsoo!!! Ex ernoo xamgaalay!!!

Avatar

Зочин 2013-10-17 202.131.235.130

Дээрхи бичсэнтэй санал нэг байна. Энэ хуулиар далимдуулж нэг хэсэг компаний нөхдүүд их хэмжээний хайгуулын ажил хийсэн нэрээр улсаас мөнгө авах сонирхол туйлын их байгааг хаа хаанаа анхаарах цаг болсон. Ийм газар хайгуул хийгээд хэдэн тонн алт байгааг тогтоосон байсан газар хууль хэрэгжиж эхлэх хүртэл бараг байгаагүй байсан байх шүү. Иймээс туйлын нухацтай , нарийн шалгуур дээр тулгуурлаж ажиллавал үнэнд зохицно.

Avatar

njut; 2013-10-17 202.179.10.150

Арай гэж гаргасан хуулийг тухайн үеийн ЗГ,ерөнхий сайд хэдэн жилээр хэрэгжүүлээгүй,одоо байтлаа хүчийг нь сулруулах гэж байна,монголчууд эх нутгаа худалдаж,сүйтгэж амьдрах дээрээ тулаагүй,авилгад автсан луйварчидын үгэнд орж энэ хуулийг өөрчлөхөд хүрвэл бүх нийтээрээ тэмцэлд босох хэрэгтэй.

Avatar

njut; 2013-10-17 202.179.10.150

Арай гэж гаргасан хуулийг тухайн үеийн ЗГ,ерөнхий сайд хэдэн жилээр хэрэгжүүлээгүй,одоо байтлаа хүчийг нь сулруулах гэж байна,монголчууд эх нутгаа худалдаж,сүйтгэж амьдрах дээрээ тулаагүй,авилгад автсан луйварчидын үгэнд орж энэ хуулийг өөрчлөхөд хүрвэл бүх нийтээрээ тэмцэлд босох хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж