Д.Бат-Эрдэнийг ажлаас нь түдгэлзүүлэх хүсэлт гаргажээ

Хуучирсан мэдээ: 2013.10.17-нд нийтлэгдсэн

Д.Бат-Эрдэнийг ажлаас нь түдгэлзүүлэх хүсэлт гаргажээ

Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэд хоёр зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар бид мэдээлсэн. Албан өрөөгөө тендер зарлалгүйгээр засварлаж, дараа нь дахин хуурамч бичиг баримт бүрдүүлэн тогтоол үйлдсэн гэсэн энэ хэргийг нарийвчлан шалгаж эхлээд байгаа. Энэ хэргийг АТГ-ын Мөрдөн байцаах хэлтсээс шалгах бөгөөд өмнө эрүүгийн хэрэг үүсгэх боломжгүй гэсэн тогтоол гарч байсан юм. Харин одоо Эрүүгийн тухай хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйл ангийн 263.2 дахь зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

Ийнхүү ИТХ-ын даргыг шалгаж эхлээд байгаа учраас тус хурал дахь Ардчилсан намын бүлгээс түүнийг албан тушаалаас нь түр түдгэлзүүлэх саналыг Нийслэлийн ерөнхий прокурорын газрын хяналтын прокурорт хандан гаргасан байна. Энэхүү хүсэлтдээ Чингэлтэй дүүргийн ИТХ-ын Д.Бат-Эрдэнэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгааг дурьдаад, “Хууль бус тендер болон хуурамч бичиг баримт үйлдсэн гэмт хэргээ нуун далдлахын тулд гэрчүүдэд албан тушаалаа ашиглан нөлөөлөх, эд мөнгө амлах, шагнаж, урамшуулах, ажлаас халах, албан тушаал санал болгох зэрэг дарамт шахалт үзүүлж болзошгүй байгаа” учраас ажлаас нь түр түдгэлзүүлж өгнө үү гэсэн байна.

А.АМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж