Төсвийн тодотголоорх гишүүдийн байр суурь

Хуучирсан мэдээ: 2013.10.17-нд нийтлэгдсэн

Төсвийн тодотголоорх гишүүдийн байр суурь

УИХ-ын чуулганы хуралдаанаар 2013 оны төсвийн тодотголын эхний  хэлэлцүүлгийг хийж байна.

Өнөөдөр болсон хурлын үеэр зарим  гишүүдийн  илэрхийлсэн  байр суурийг хүргэе.


УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр:
Төсвийн орлого тасалдсаныг асуухаар тойроод, Америк, Хятад хоёр л буруутай юм шиг яриад байна.  Хариуцлагыг яаж тооцох вэ. Төсвийн  төлөвлөлт зөв үү?

Сангийн сайд Ч.Улаан: Орлого нийт дүнгээрээ  1.8 их наяд төгрөгөөр тасрахаар байна. Үүний 95 хувь нь бидний үйл ажиллагаанаас шууд хамаарахгүй экспорт, импорт, Оюутолгойгоос авах орлогоос хамаарна.

УИХ-ын гишүүн А.Тлейхан: Засгийн газар ажлаа хангалтгүй хийсэн учрааас төсөвт тодотгол хийж байна. Ерөнхий сайд үнэ өсөөгүй гэж худлаа яриад, бодит нөхцөл байдлыг хэлэхгүй байна. Баян-Өлгий аймагт баригдах авто оношлогооны төвийг  яагаад хасаад оруулаад ирэв?

Ерөнхий сайд Н.Алтанхуяг:  Бид хөрөнгөө хэмнэхийг оролдож байна. Баян-Өлгий аймагт оношлогооны төв барихыг би хойшлуулсан. Харин Баян-Өлгийд шатахууны үнэ нэмэгдэж байгаад анхаарал хандуулж байна.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:
Төсвийн тодотгол дээр яагаад орон тоог нэмээд оруулаад ирэв ээ. Бас зардал их нэмэгдсэн байна.

Сангийн сайд Ч.Улаан: Орон тоо төсөв батлагдсанаас хойш албан ёсоор шийдэгдсэн учир төсвийн тодотгол дээр оруулж ирж байна. Хуулийн дагуу орон тоо нэмэгдэж байна.

Ж.Энхбаяр:
АН-ын бүлгийнхэн Монгол Улсын нийгэм, эдийн засаг хүндрээд байна, чардайгаад зүтгээд  байна гээд л яриад байгаа. Үнэндээ төгрөгийн ханш суларлаа, үнэ өчихлөө.  Инфляцийг нэг оронтоо тоонд хүргэнэ гэсэн өнөөдөр хоёр оронтой тоо руу явж байна. Үнийн өсөлт  хүн бүрийн  амьдралд нөлөөлж байна. Ерөнхий  сайд шатахуун 50 төгрөгөөр хямдарсан гээд байгаа ч  бөөний үнэ  өсчихсөн шүү дээ. Тодотголоор ямар салбарт хөрөнгө оруулалтыг хэдэн төгрөгөөр хасав гэдгийг хэлж өгөөч.

Сангийн сайд Ч.Улаан:
Нийгмийн салбарт тасалдаж байгаа. Боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан гээд нэрлэж болно.

С.ОТГОН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж