Монгол малыг мэргэжлийн төвшинд үржүүлнэ

Хуучирсан мэдээ: 2013.10.17-нд нийтлэгдсэн

Монгол малыг мэргэжлийн төвшинд үржүүлнэ

Монголчууд 40 гаруй сая малтай бөгөөд сүргийн бүтцийг тэнцвэржүүлэх, эрчимжүүлсэн мал аж ахуй, үржүүлгийн ажлыг сайтар хөгжүүлэх шаардлага тулгарч буй.

Сүүлийн 20 жилд нутгийн шилмэл үүлдэр, омгийн хонины ноосны гарц, стандартад заасан хэмжээнээс 210 граммаар буурсан дүн гарчээ. Тиймээс Засгийн газраас малын чанарыг сайжруулахад анхаарч, зургаан аймагт мал үржүүлгийн төслийг хэрэгжүүлэх болсон байна. Тодруулбал, Монголын мал зүйч, үржүүлэгчдийн холбооноос Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамтай хамтран “Мал үржлийн ажил, үйлчилгээний мэргэжлийн нэгжийг чадавхижуулах, шинээр бий болгоход дэмжлэг үзүүлэх” төслийг тавдугаар сараас хэрэгжүүлж эхэлжээ. Төслийн үр дүнг өнөөдөр хэлэлцсэн бөгөөд энэ нь цаг үеийн шаардлагыг мэдэрсэн чухал ажил болж чадсан талаар албаныхан онцолсон юм.

Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, Монголын мал зүйч, үржүүлэгчдийн холбооны тэргүүн Л.Эрхэмбаяраас тодрууллаа.

-Мал үржүүлгийг чанаржуулах энэ төслийг хэрхэн хэрэгжүүлж байгаа вэ?

-1990-ээд оноос хойш анх удаа Шинэчлэлийн Засгийн газар монгол малынхаа чанарыг сайжруулах асуудлаар мэргэжлийн байгууллагууддаа захиалга өгч, малын үүлдэр, угсаа, чанар, хээлтүүлэгч малыг мэргэжлийн дагуу сонгон шалгаруулах ажлыг хийж эхэлсэн нь онцлог юм. Энэ удаагийн ажил нь шилмэл малтайАрхангай, Баянхонгор, Булган, Төв, Дорнод, Сүхбаатар гээдзургаан аймгийн сумдад хэрэгжиж байна. Тухайлбал, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд байдаг Монголын хамгийн хүнд амьдын жинтэй Үзэмчин хонь, Төв аймгийн Баянцагаан сумын илүү нугаламт хонь,  Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Бараг хонь, Архангай аймгийн Хотонт сумын илүү нугаламт хонь, Баянхонгор аймгийн Шинэ жинст сумын цагаан ямаа, Сэлэнгэ үүлдрийн үхэр дээр үржлийн ажил явагдаж байна. Энд үржүүлж байгаа мал нь Монгол Улсын малын хамгийн сайн генефондтой гэж ойлгож болно. Тэгэхээр генефондоо хамгаалж байж /айргаар бол хөрөнгөө сайн исгэж байж/ цаашдаа олон аймгийг хамрах юм. Өөрөөр хэлбэл, малынхаа чанарыг улам сайжруулж байж бусад малынхаа үржүүлгэд ашиглах асуудал энэ жилээс зохион байгуулалттайгаар хэрэгжиж эхэллээ.

-Хэрэгжүүлж эхэлснээс хойш гарсан төслийн бодит үр дүнг танилцуулаач?

-Дээрх аймгийн зарим сумдад үржүүлдэг Үзэмчин, Барга үүлдэр, илүү нугаламт хонь, Залаа жинстийн цагаан омгийн ямаа, Сэлэнгэ үүлдрийн үхрийн өсвөр хээлтүүлэгчийг сонгон авч, өсгөн бойжуулж байгаа. Тодруулбал, тавдугаар сараас хойш төсөл хэрэгжүүлэх хугацаанд Үзэмчин үүлдрийн 160 хурган хуц, Барга үүлдрийн 45 хурган хуц, 85 үржлийн охин хурга, Баянцагаан удмын 140 гаруй хурган хуц, Залаа Жинстийн цагаан омгийн 310 ухна шиг, Сэлэнгэ үүлдрийн 73 бухан тугал сонгон, үржлийн номерь зүүж, бүртгэлжүүлсэн. Мөн өсвөр хээлтүүлэгчийг өвөлжүүлэх нутгийг сонгож, хашаа, уст цэг, хадлан тэжээлийг орон нутгийн байгууллагуудтай хамтарч шийдсэн.

-Энэ ажилд төрөөс хэрхэн дэмжлэг үзүүлсэн бэ?

-Засгийн газраас энэ ажилд зориулж 300 сая төгрөгийн эх үүсвэрийг шийдэж өгсөн. Үүгээр нэлээд олон тооны хуц ухна худалдаж авах, шилэх, сонголт хийх, үржлийн ажил явуулах зэрэг бүх ажиллагаанд зарцуулж байна. 

-Цаашдаа  мал үржүүлгийг чанаржуулах төслийг хэрхэн үргэлжлүүлэх вэ?

-Эхний ээлжинд ямартай чЗасгийн газраасмэргэжлийн холбоодтойгоо хамтарч хээлтүүлэгч малыг сонгон шалгаруулж, үүлдэр угсааг чанаржуулах ажил хийж эхлүүллээ. Цаашдаа бид мэргэжлийн талаас нь аймаг, орон нутагт заавар, чиглэл өгөх байдлаар ажиллаж, үндсэндээ аймгууд өөрсдөө энэ ажлаа гардан хийх юм.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж