&#34Цэвэр агаар&#34 төслийн хэргийг шүүхэд шилжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2013.10.17-нд нийтлэгдсэн

&#34Цэвэр агаар&#34 төслийн хэргийг шүүхэд шилжүүлнэ

Мянганы сорилтын сангаас гэр хорооллын эмзэг давхаргын өрхүүдэд дулаан өвөлжихөд туслах
зорилгоор хэрэгжүүлсэн “Цэвэр агаар” төслийн мөнгөнөөс хувьдаа завшсан гэх хэргийг шалгаад, дуусах шатандаа оржээ. 

Энэ хэрэгт холбогдуулан Баянзүрх дүүргийн
Засаг дарга Б.Батзориг болон зарим
хороодын засаг дарга, “Хас”
банкны ажилчид, хувийн
компанийн удирдлагууд, “Сэлбэ дулаан” ХХК-ийн захирал Н.Мөнхтогтох нарын хүмүүсийг хоорондоо хуйвалдаж, мөнгө завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгасан юм. Тэд БЗД-ийн зарим хороонд оршин
суух иргэдийн үнэмлэхийг хэсгийн ахлагч нараар дамжуулан  хураан авч, хуурамч баримт бүрдүүлэн “Сэлбэ
дулаан” ХХК-д
өгсөн байна. “Сэлбэ дулаан” ХХК нь "Хас" банкаар дамжуулж,
Мянганы сорилын сангаас ихээхэн хэмжээний мөнгө авсан  асуудал мөн яригдаж байгаа билээ.

С.ОТГОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж