Төсөв үр ашиггүй зарцуулсан бол хариуцлага тооцох нь зүйтэй

Хуучирсан мэдээ: 2013.10.17-нд нийтлэгдсэн

Төсөв үр ашиггүй зарцуулсан бол хариуцлага тооцох нь зүйтэй

“Ерөнхий  сайдын 30 минут" уулзалт өнөөдөр Төрийн ордонд болж, Засгийн газрын үйл ажиллагаа болон цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Үүний өмнө тэрээр товч мэдээлэл хийсэн юм. Өнгөрсөн даваа гаригт Ерөнхий сайд Н.Алтанхуяг гадаад улсад суугаа элчин сайд нартай цахим хурал хийсэн байна. Тэр хурлаар гадаадад суугаа элчин сайд нараас тухай оронд хэрэгжиж буй төслөөс Монгол Улсад хэрэгжих боломжтой төслүүд, Монголын бараа бүтээгдэхүүнийг тухайн улсад борлуулахад нь аж ахуй нэгж, иргэдэд дэмжлэг үзүүлэх, Монголд оруулах хөрөнгө оруулалтанд дээр онцгой анхаарал тавьж ажиллахыг сануулсан.

Мөн өнгөрсөн даваа гаригт "Бүтээн байгуулалтын цаг" уулзөлтөөр төсвийн хөрөнгө оруулалт сэдвээр хуралдсан. Сүүлийн таван жилд аймаг, орон нутагт хийгдсэн улсын төсвийн хөрөнгө оруулалт Чингис бондын хөрөнгөтйэ тэнцэхүйц мөнгө байгааг Ерөнхий сайд онцоллоо. Мөн ТҮЦ машины хэрэглээ улам өргөжиж байгаа Ерөнхий сайд онцолсон. ТҮЦ машин суурьлуулснаас хойш 280 мянган иргэн 30 гаруй мянган үйлчилгээ авсан байна. Ирэх долоо хоногт Ерөнхий сайд анх удаа урд хөршид айлчилна. Энэ айлчлалаар хойр орны хоорондын хамтран ажиллах түншлэлийн гэрээ хэлэлцээр хийнэ гэлээ. Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Өнгөрсөн зургадугаар сарын 10-ний өдөр Ерөнхийлөгч зарлиг гаргаж, төсвийн дансыг шилэн данс руу шилжүүлэхийг ажил хэрэг болгох тал дээр анхаар гэсэн. Энэ ажил Засгийн газрын түшинд ямар шатандаа явна вэ?

-Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Сангийн яам энэ ажлыг хийж байгаа. Удахгүй ил тод болгоно.

-Үнэ тогтворжуулах гэрээнд яг хэдэн төгрөгийг юу юунд зарцуулсан бэ. Засгийн газар үнэ тогтворжуулах гэрээний үр дүнг юу гэж дүгнэж байна вэ?

-УИХ-ын чуулганы хуралдааны маргаашийн хуралд 14.00 цагт танилцуулна. Энэ үеэр Загсийн газрын гишүүд үнэ тогтворжуулах асуудлаар ярина. Ер нь бол тодорхой хэмжээни ахиц дэвшил бий. 100 хувь амжилтанд хүрч чадаагүй зарим нэг зүйл бий. Харин бензиний үнэ тогтвортой байлгана гэснээрээ барьж чадсан. Энэ бол нэг амжилт. Үүнээс гадна цементийн үнийг таван сар өсгөхгүй барьсан, махны үнийг нэмэгдүүлсэн ч бага хэмжээгээр нэмэгдүүлсэн, гурилын үнэ 100 хувь амжилтад хүрсэн, Замын-Үүдээр орж ирж байгаа тээвэр 24 цагийн дотор орж ирдэг болсон  зэрэг таван чиглэлд сайн ажилласан.

-Төсвийн тодотгол хэлэлцэж байх үед Засгийн газрын гишүүдэд хариуцлага тооцох талаар зарим гишүүд сануулсан. Засгийн газрын гишүүдэд хариуцлага тооцох дээр та ямар байр суурьтай байгаа бэ?

-Ер нь хариуцлагатай болоё гэж. Засгийн газар дээр ямар хариуцлага ирэх, УИХ дээр ямар хариуцлага ирэх, төсөв хийж байгаа, зураг төсөл, тендерт шалгарч байгаа гээд хариуцлагатай байх зүйл яригдаж байгаа. Энэ бол монголчуудын нэлээд хэдэн хүнд хариуцлага тооцох хэрэг гарч байгаа юм. Үүнийг Ерөнхий сайдын хувьд хийх нь зүйтэй гэж үзэж байгаа. Ерөнхийд нь хаяад таван хүний алдаа байна гэвэл биш, Засгийн газрын алдаа биш 23 жилийн турш явж ирсэн буруу тогтолцоо. Энэ тогтолцоог шинэчлэх ёстой.

-Урд хөршид хийх айлчлалын талаар тодруулаач. Яриа хэлэлцээр хийх сэдэвт уул уурхайн салбарт яриа хэлэлцээр хийх үү?

-БНХАУ-д хийх айлылан хүрээнд нэг том бичиг дээр гарын үсэг зурна. Хоёр орны стратегийн түншлэлийн дунд ба урт хугацааны түншлэл юм. Энэ хөтөлбөр бол хоёр улсын хооронд бүх салбарт ямар чиглэлээр түлхүү ажиллах вэ гэдгээ тодорхойлсон томоохон баримт бичиг болж байгаа юм. Энэ бол хоёр улсын харилцааны хувьд нэг дэвшилд хүрч байгаа бичиг баримт болж байгаа юм. Хятадын Ерөнхий сайдтай хэлэлцээ хийхээс гадна олон баримт бичигт гарын үсэг зурна.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж