Дархлаажуулалтын өдрүүд болж байна

Хуучирсан мэдээ: 2013.10.17-нд нийтлэгдсэн

Дархлаажуулалтын өдрүүд болж байна

Дархлаажуулалт гэдэг нь халдварт өвчний эсрэг дархлал тогтоох зорилгоор сэргийлэх тарилга хэрэглэх өөрөөр хэлбэл вакцин тарих арга хэмжээ юм.

Манай улс дархлаажуулалтын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсний үр дүнд цагаан цэцэг, халдварт саа өвчнийг бүрэн устгасны зэрэгцээ вакцин нэвтрүүлснээс хойш Вируст гепатитын өвчлөлийг бууруулж, улаанбурхан, сахуу, хөхүүл ханиад, татран зэрэг тарилгатай халдварт өвчин сүүлийн жилүүдэд бүртгэгдээгүй байна.

Улсын хэмжээнд жил бүрийн 5, 10 саруудад  дархлаажуулалтын 10 хоногийг зохион байгуулдаг. Дархлаажуулалтын ээлжит 10 хоногийг “Дархлаажуулалт бүхий халдварт өвчнөөс сэргийлье“  уриан дор 2013 оны 10-р сарын 10-20-ны өдрүүдэд явагдана. Энэ 10 хоногийн хүрээнд дархлаажуулалтын анхны болон давтан тунгаас хоцорсон 15 хүртлэх насны хүүхдийг нөхөн дархлаажуулах, эмч эмнэлгийн ажилчдыг улирлын томуугийн эсрэг вакцинаар, Анагаах ухааны их дээд сургууль, коллежид сурч байгаа оюутнуудыг В вируст гепатитын эсрэг вакцинаар дархлаажуулах арга хэмжээг зохион байгуулж байна.

Таны хүүхэд заавал хийх дархлаажуулалтаас хоцорсон бол өөрийн ойр байгаа өрх, сумын эрүүл мэндийн төвд хандаж вакциндаа хамрагдах боломжтой Та хүүхдээ дархлаажуулалтад нь бүрэн хамруулснаар хүүхдээ халдварт өвчний эрсдэлээс бүрэн хамгаална.

Ц.ОЮУНБАЛ

(ЭМГ-ын Халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн)

Эх сурвалж: www.erdenet.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж