Шивээ-Овоогийн нүүрсний ордод станц барина | News.MN

Шивээ-Овоогийн нүүрсний ордод станц барина

Хуучирсан мэдээ: 2013.10.17-нд нийтлэгдсэн

Шивээ-Овоогийн нүүрсний ордод станц барина

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Гадаад Хэрэг, Хамтын Нөхөрлөлийн сайд, ноён Уильям Хэйг нь аравдугаар сарын 14-15-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын үеэр “Эрдэнэс МГЛ” ХХК болон Английн “IM Power” компанийн хооронд “Харилцан Ойлголцлын

Санамж Бичиг”-т гарын үсэг зурлаа. Энэхүү арга хэмжээ Гадаад хэргийн яамны ёслол хүндэтгэлийн танхимд болсон юм. Тус санамж бичгийн хүрээнд “Эрдэнэс МГЛ” ХХК нь Шивээ-Овоогийн нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулах, уурхайн эдийн засгийн үр өгөөж, ашигт ажиллагаа, олборлолтыг нэмэгдүүлэх зорилгоор “IM Power” компанитай хамтран ажиллах ба “IM Power” компани нь Шивээ-Овоогийн ордыг түшиглэн 750Мвт-ын өндөр хүчин чадал бүхий цахилгаан станц барих юм.

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж