Цагаан халадтаны өдрийг тэмдэглэнэ

Хуучирсан мэдээ: 2013.10.17-нд нийтлэгдсэн

Цагаан халадтаны өдрийг тэмдэглэнэ

Өдөр бүрийг нэгэн өвөрмөц нэршлээр тодотгох болжээ. Энэ долоо хоногт л гэхэд олон улсын охидын өдөр, нэр төрөө дээдлэх өдөр гэхчилэн олон улсад хэвшил болсон ч манайд бол огт сонсогдоогүй нэр томъёог гаргах болов. Харин өнөөдрийг ЭМШУИС-ынхан “Цагаан халадтаны өдөр” болгон тэмдэглэж буй ажээ. Өнгөрсөн хугацаанд 80 гаруй мянган эмч, эмнэлгийн ажилтнуудыг төрүүлсэн тус сургуулийн оюутнууд л цагаан халадаар жигдрэн хичээллэдэг. Сургуулиа төгсөөд ч цагаан халадаа солихгүй ЭМШУИС-ийн удирдлагууд оюутнуудаа мэргэжлээ дээдэлж, бахархах сэтгэлийг төрүүлэх үүднээс энэ өдрийг тэмдэглэж буй гэнэ. Олон улсын хэмжээнд бол “Цагаан халадтаны өдөр”-ийг өргөн тэмдэглэдэг. Харин манай улсад анх удаа тэмдэглэж буй юм.

Д.ЦЭЦ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж