Мексикт хийн үйлдвэрт дэлбэрэлт болжээ

Хуучирсан мэдээ: 2013.10.17-нд нийтлэгдсэн

Мексикт хийн үйлдвэрт дэлбэрэлт болжээ

Мексикийн Пуэбла мужийн төв хэсэгт орших “Tomza Gas.” компанийн байгалийн хий хадгалах үйлдвэрт дэлбэрэлт болсны улмаас өргөн хүрээг хамарсан их хэмжээний түймэр гарчээ. Чачапа аж үйлдвэрийн цогцолборт орших үйлдвэрт гарсан дэлбэрэлтийн улмаас одоогоор зургаан хүн амь үрэгдэж, хоёр хүн түлэгдэж шархтаад байгаа гэнэ. Байгалийн хийн дэлбэрэлтээс болж үүссэн их хэмжээний түймрийг унтраахад гал сөнөөгчид дөрвөн цаг зарцуулсан аж. Энэ хугацаанд Мехико хотыг Веракус мужтай холбосон гол хурдны замыг хаасан байна. Мөн ойр орчмын гурван км тойрог дахь албан газар, айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд 100 орчим оршин суугч шөнийг түр хорогдох байранд өнгөрүүлжээ.

Мексикт энэ 2013 он гарсаар байгалийн хийнээс шалтгаалсан дэлбэрэлт нэлээд гараад байна. Өмнө нь өнгөрсөн тавдугаар сард Мехико хотын гадна орших хурдны зам дээр байгалийн хий тээвэрлэж явсан автомашин дэлбэрснээс 20 гаруй хүн амь үрэгдсэн аймшигт осол гарсан билээ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж