“МИАТ”-д хийсэн шинэчлэлээр 3.6 тэрбум төгрөг хэмнэсэн | News.MN

“МИАТ”-д хийсэн шинэчлэлээр 3.6 тэрбум төгрөг хэмнэсэн

Хуучирсан мэдээ: 2013.10.17-нд нийтлэгдсэн

“МИАТ”-д хийсэн шинэчлэлээр 3.6 тэрбум төгрөг хэмнэсэн

А.Гансүх: “МИАТ”-д хийсэн шинэчлэлээр
3.6 тэрбум төгрөг хэмнэсэн


Зам, тээврийн сайд А.ГАНСҮХТЭЙ ярилцлаа.

-Зам тээврийн сайдтай уулзсаных хамгийн нэгдү­гээр асуудал бол мэдээж салбарын тухай байх нь ойлгомжтой. Монгол Улсын 2013 эдийн засгийн өсөлтөд хамгийн хувь нэмэр оруул­сан нь танай  салбар гэж олон нийтийн судалгаагаар гарсан байна лээ.

-Юуны өмнө манай яамны хариуцсан салбарт ажлын үр дүн гарч байгаад баяртай байна. Манай салбар эдийн засагт мэдэгдэхүйц үр дүнтэй ажиллаж чадсан байна. Нэг их гавьяа байгууллаа гэж байгаа юм биш. Бид хийх ёстой ажлаа хийх ёстойгоор нь л хийсэн юм байна гэж бодож байна. Гэхдээ амжилтын гол үндэс бол би болоод манай багийнхан энэ салбарт шинэ хүмүүс биш. Би энэ салбарын дэд сайдаар ажиллаж байлаа. Тийм боло­хоор бид цаг алдсангүй. Ажлаа мэддэг баг тэр чигээрээ ажил­ласан. Энэ нь манай яамны хувьд маш том давуу тал байлаа. Нөгөө талаасаа зам тээврийн салбар эдийн засагт ямар чухал вэ гэдгийг энэ нь харуулж байна. Зам, тээврийн салбарын ажил хангалттай байхад эдийн засаг өсдөг гэдгийг бид сая харлаа. 2013 онд гадаадын хөрөнгө оруу­лалт 30 орчим хувиар уул уурхайн салбарт буурсан. Уул уурхайг дагалдах салбарууд дээр мөн л 10 орчим хувиар, ний­лээд 40 орчим хувиар гад­нын хөрөнгө оруулалт буур­лаа. Тэрийг дотоод эх үүсвэ­рээр нөхлөө л дөө. Тэр нь барилга болон зам, тээврийн салбар. Зам, тээвэр болон барилгын салбарт хамгийн их ажлын байр шинээр бий болсон байна. Манай салбарт гэхэд 8066 ажлын байр шинээр бий болсон. Хүн ажилтай байна гэдэг нь орлоготой байна гэсэн үг мөн биз. Зөвхөн автозам дээр гэхэд 570 тэрбум төгрө­гийн хөрөнгө оруулалт хийлээ.

-Чингис бондоос биз дээ?

-Тийм, бондын мөнгөөр хөрөнгө оруулалт хийсэн. Төмөр зам дээр гэ­хэд яг одоогийн байдлаар 80 гаруй сая долларын хөрөнгө оруулалт хийгдээд байна. Зөвхөн энэ хоёр салбарт нэг их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хий­сэн байх нь. Үр дүнг нь бол та нар ажиг­лаж байгаа биз дээ. Энэ жил 1700 ор­чим км автозам ашиглалтад авахаар тө­лөвлөөд байгаа. Өнөөдрийн байд­лаар автозамын ажил яг дуусаагүй бай­гаа учир тодорхой тоо хэлж болохгүй байна л даа. Ер нь бол 1700 орчим ха­туу хучилттай автозам бид энэ жил хү­лээж авах нь ээ. Энэ салбарт би дэд сай­даар ажилласантайгаа тав дахь жилдээ ажиллаж байгаа хүний хувьд хэлье. 2011 онд санагдаж байна. 1100 км хатуу хучилттай автозам хүлээн авч рекорд хийж байлаа. Гэхдээ энэ за­мын 400 км нь хувийн компанийн өө­рийн хөрөнгөөр барьсан зам байсан. Ха­рин энэ жил бол  бондын хөрөнгө оруу­лалт, улсын төсвийн хөрөнгө оруу­лалт, гадаадын зээл тусламж зэ­рэг эх үүсвэрээр барьсан. Хувийн ком­паниудын барьсан замыг энэ 1700 км дотор оруулахгүй тооцож байгаа шүү.

-Гэхдээ автозамын тухайд хө­рөнгө оруулалтаа удаан нөхдөг гэ­сэн “шүүмжлэл”-тэй байнга тулгар­даг шүү дээ.

-Автозамын онцлог бол бүтээн бай­гуулалт учраас хүнд харагдаж байдаг л даа. Шинээр ашиглалтад орж байгаа замуудыг харья. Улаанбаатар-Тэрэл­жийн зам, Чингис хааны хөшөө хүрч бай­гаа зам дууссан. Энэ хоёр бол ая­лал жуулчлалын зам. Аялал жуулч­ла­лаа дэмжсан эдийн засгийн маш үр өгөөж­тэй замууд. Мөн Улаанбаатар хо­тын хүнсний хангамжийг сайжруулах Гер­маны KFW гээд төсөл байдаг. Энэ хү­рээнд Улаанбаатар хот руу хүнсний бү­тээгдэхүүн тээвэрлэдэг Партизан, Бор­нуур, Батсүмбэр зэргийг хатуу ху­чилттай автозамаар холбож дуус­лаа. Ингээд бид эдийн засагт нөлөө үзүүл­дэг аялал жуулчлал, хүнсний хангамж хийдэг гол гол замуудаа дуусгаад авлаа. Аймгийн төвүүдийг холбох зам төлөвлөгөөний дагуу яваг­даж байна. Улаанбаатар-Сайншанд холбогдчих­лоо. Сайншанд-Замын-Үүдийн зам аравдугаар сарын 30-нд ашиглалтад орно. Манай эдийн засгийн гол коридор хатуу хучилттай замаар холбогдчих­лоо гэсэн үг. Одоо Замын-Үүд рүү ява­хын тулд заавал жип унах хэрэггүй бол­лоо ш дээ. Хөнгөн тэргээр ч явчих­даг болох нь. Нөгөө талаас Сайншанд-Хамрын хийд рүү 42 км зам барьж дууслаа. Дотоодын аялал жуулчлалаа дэмжих зам болоод явчихна.

-Хурдан шуурхай, урт зам барь­чихлаа. Гэвч хатуу хучилттай зам дээр мөнхийн яригддаг нэг сэдэв байна. Шинээр барьсан замуудын чанарт хэр сэтгэл хангалуун байгаа вэ?

-Бид хугацаанд нь чанартай зам барь гэдэг шаардлагыг гүйцэтгэгч нар­таа тавьсан. Чанар дээр асуудал үр­гэлж байдаг. Замын баталгаат хугацаа гурван жил байдаг. Энэ хугацаанд тэнд эвдрэл гарвал компани өөрийн хөрөн­гөөр засч янзлах ёстой. Чанаргүй зам тавьсан бол тэр хүн өөрөө л мөнгөө гаргаад өөрөө л засна. Замын чанарыг сайжруулахын тулд бид уг нь стандар­тыг өөрчлөх саналаа өнгөрсөн намар төсөв хэлэлцэх үед тавьсан. Тэгсэн нэг км зам барих өртөг нэмэгдсэн.

-Хэдэн төгрөгөөр нэмэгдсэн бэ. Энэ стандартыг мөрдвөл нэг км зам хэдэн төгрөгөөр босох юм бэ?

-Бараг тэрбум руу дөхсөн л дөө.

-Одоо бол?

-Нэг км замыг 530 сая төгрөгөөр барьж байгаа. Ингээд энэ шинэ стан­дар­таа мөрдөх гэхээр хөрөнгө хүрэхээ больсон. Харамсалтай нь надад мөнгө байдаггүй. Мөнгийг нь Эдийн засгийн хөгжлийн яам, Хөгжлийн банк шийддэг юм. Мөнгө шийддэг газар нь татгалзсан учир стандартаа өөрчилж чадаагүй. Хуучнаараа л байгаа. Энэ стандарт маань тийм яахаа алдсан муу зүйл биш л дээ. Гэхдээ бид чанаржуулж л явах ёстой биз дээ.

-Энэ жилийн хувьд автозамын салбар хэлэх зүйлтэй өнгөрчээ. Ирэх онд хэчнээн км зам тавихаар төсөвт суулгаж байгаа вэ?

-Төсөвт ерөөсөө мөнгө суулгаагүй. Маш хязгаарлагдмал төсөв өгсөн. 800 тэрбумын санал оруулаад би хэдтэй үлдсэн гээч. 100 тэрбумтай л үлдлээ. Яахав Хөгжлийн банкны эх үүсвэрээс манай том төслүүдийг санхүүжүү­лэхээр тохирсон л доо.

-Автозамын хувьд 1700 км зам ашиглалтад авна гэдэг том амжилт. Харин Монгол орны дэд бүтцийн салбарт асар их хүлээлт үүсгээд байгаа Шинэ төмөр зам төсөл хэр урагштай байгаа бол?

-Эхний ээлжинд 1800 км төмөр зам барих зорилт тавьсан. Ажил явж л бай­на. Чамлахааргүй ээ. Тавантолгой-Га­шуун­сухайтын 267 км замын далан, газар шорооны ажил хийгдээд явж л байна. Энэ жил төлөвлөгөөгөөрөө бол газар шорооны ажлаа 90 хувьтай дуусгаад, дараа жилийн зургадугаар сар гэхэд бүрэн дуусгахаар байгаа. Энэ ажилд одоогоор 80 орчим сая доллар зарцуулаад байна.
 
-1800-гийн бусад чиглэл дээр ажил ямархуу байгаа вэ?

-Ажлын зураг хийгдээд дуусч байгаа.

-Ажлын зургийг нь хаанах хийж байгаа вэ?

-Японы “Ниппон Кое” гэдэг компани хийж байгаа. Ер нь шинэ төмөр замын төсөл урагшилж л байна. Хөрөнгө оруулагч нартайгаа хэлэлцээ хийж байна. Энэ чинь 5.2 тэрбум долларын асар том төсөл. Алдаа гаргаж болохгүй. Алдаа гаргахгүйн тулд ёстой л долоо хэмжиж нэг огтолж байна. Ажлын явцаа сар бүр Засгийн газартаа танилцуу­лаад чиглэл аваад л явж байгаа.

-Сүүлийн үед нисэхийн салба­рын шинэчлэл, төмөр замын шинэч­лэл гээд олон ажил хийж байх шиг харагдаж байна л даа. Гэхдээ улс орон дотор вант улс болтлоо “тус­гаар тогтносон” УБТЗ зэрэгт бол ху­рал семинар хийх төдийнхнөөр ши­нэчлэл явуулж чадахгүй байх аа…

-УБТЗ-ыг вант улс гэж ёгтолж ярь­даг. Сөрөг имиж гэх юм уу даа. Би бол УБТЗ-ыг “төмөр замчдын вант улс бол­гоно” гэсэн зорилт тавьсан. Зөвхөн зөв­лөлгөөн хийгээд шинэчлэгдэхгүй нь үнэн. Гэхдээ бид зөвхөн зөвлөлгөөн хий­гээгүй л дээ. Би сайдаар томилог­доод УБТЗ-ын бүх өртөө зөрлөгөөр хоёр удаа явсан. Бүгдээр нь явсан. Таван хүнтэй зөрлөг дээр ч би бууж тэнд байгаа төмөр замчидтай уулзаж байсан. Давхархдсан тоогоор 4000 гаран төмөр замчинтай уулзсан байдаг юм. Ирэх жил дахиад л явна.  Учир нь шинэчлэлийн бодлогоо хэлж таниулж байгаа юм.

-Яг замчдын хэлж байгаа нь тэгээд юу байх юм?

-Дарга нараас биш, яг гардаж ажил­ладаг замчдаас мэдээлэл авах, тэд­ний ажилтай биечлэн танилцах минь зо­рилго маань байсан. Шинэчлэл хий­хийн тулд хөдөө байдаг тэр зөрлөг дээрх арван замчнаас асуух ёстой л гэж бодсон юм. Ингэж явсныхаа хү­чинд төмөр замд ямар асуудал байгаа, яаж өөрчлөх вэ гэдэг гарцуудыг олж харсан, мэдсэн. Хамгийн наад зах нь ца­линг нэмэх хэрэгтэй юм байна аа гээд энэ наймдугаар сараас төмөр замч­дын цалинг 15 хувиар нэмлээ. Дун­даж цалин нэг сая төгрөг болж бай­гаа байх. Нэг үр дүн. Төмөр замын дээд сургуулийг Тээврийн дээд сур­гууль болгож өөрчиллөө. Жижиг гэхгүй шинэчлэлийн ажил эхэлсэн. Төмөр замын даргыг улс төрийн томилгоо­ноос ангид байлгаж чадсан гэж бодож байна. Мэргэжлийн хүнийг нь даргаар томиллоо. Түүнээс гадна төмөр замын ерөнхий хороо гээд даргаас дээгүүр удирдах байгууллага байдаг. Зургаан хүнтэй. Оросын талаас гурав, Монго­лын талаас гурав байдаг. Монголын талын гурван гишүүний нэгэнд нь Төмөр замын үйлдвэрчний эвлэлийн байгууллагын даргыг оруулсан. Бас л шинэчлэл. Яагаад гэвэл тэр 16 мянган ажилчны төлөөлөл шийдвэр гаргах төвшинд орж байна гэсэн үг. Ажилчид өөрийн дуу хоолойг шийдвэр гаргах төвшинд хүргэж чаддаг боллоо. Энэ бол хэзээ ч байгаагүй чухал шинэчлэл. Өртөө зөрлөгөөр явсны минь үр дүн ий­мэрхүү маягаар гарч л байгаа. Шинэчлэлийн Засгийн газрын бодлогыг дэмжиж бид салбартаа ямар шинэчлэл хийж болох вэ гэдгээ өөрийн харьяал­лын салбар бүртээ ярьж байгаа. Төмөр замын удирдахын арван дарга л сайдтай харилцах биш, бүх замчид дуу хоолойгоо сайдад хүргэдэг болохын эхлэлийг тавьсан.

-УБТЗ-ын тухайд хүн рүүгээ чиглэсэн зүйлүүдийг хийгээд эхэл­жээ гэдгийг сая ярианаас тань ойл­голоо. Тэгвэл техник технологийн шинэчлэл хэрхэн явагдах вэ. Жи­шээ нь, манай төмөр замын дохиол­лын системийг бараг музейн үзмэр болохоор хуучны эд гэдэг яриа сонсож байлаа. Энэ дохиоллын систем таныг сайд байх үед шинэч­лэгдэж чадах уу?

-Би бол чадахын төлөө явна. Үнэ­хээр өөрийн чинь хэлдэг үнэн. Манай төмөр замын дохиолол холбоо үнэхээр хоцрогдсон. Дохиоллоо шинэчлэж чадвал өртөө хооронд нэг цуваа явахын оронд гурван цуваа галт тэрэг зэрэг явж болно. Тээврийн хурд нэмэгдэнэ. Ачаа тээвэрлэлт нэмэгдэнэ. Дээр нь бидний хийхээр төлөвлөж байгаа автоматжуулсан дохиолол, холбооны системийн аюулгүй ажиллагаа нь маш сайн. Алдаа гарах магадлал тэрбумд нэг гэдэг юм билээ. Бид үүнийг зайлш­гүй хийх ёстой.

-Зайлшгүй хийхэд тэгээд юу саад болоод байна вэ?

-Бид Оросын талтай ойлголцож тохирох ёстой.

-УБТЗ гэхээр л 1949 оны гэрээ, хувь хэмжээний асуудал сөхөгддөг. Сүүлийн арваад жил үүнийг өөрч­лөх байх гэсэн хүлээлт байсан. Удах­гүй Ерөнхий сайд хойд хөрш рүү айлчлах гэж байна. Мэдээж энэ асуудал хөндөгдөх байх. Гэхдээ хүлээлт хэр эерэг үр дүнтэй гарах бол?

-Сүүлийн арваад жил ярьж байгаа нь үнэн. Ахиц байгаа. Зарим нэг төмөр замтай холбоогүй асуудлуудыг Оро­сын тал холбож авч ирээд хүндрэл үүсгээд байдаг л даа. Удааширч байгаагийн шалтгаан нь энэ. Өндөр төвшинд ярилцах байх. Ер нь үргэлж л ярьж байдаг сэдэв.

-УБТЗ маань ер нь бидний  мэдэлд байна уу. Эсвэл “Стандарт” банкны барьцаанд байна уу. “Жаст”-ын Ш.Батхүү барьцаанд тавьчихсан л гэх юм. Та ажил хариуцаж байгаа хүний хувьд үнэ­нийг хэлээч?

-Зүйтэй л асуулт байна. Гэхдээ энэ талаар би нарийн зүйл хэлж ча­дахгүй, ярьж ч болохгүй. Яагаад гэхээр энэ маргаан Англи улсын Хатан хааны шүүх дээр оччихсон байгаа. Би ямар нэг байдлаар тайлбар хэлж, мэдээлэл гаргавал шүүх дээр ашиглагдана. Тийм учраас ярьж болохгүй байна.

-Төмөр замын ачаа эргэлт хэр байгаа вэ?

-Өнгөрсөн жил 20 сая тн ачаа тээ­сэн. Рекорд үзүүлэлт. Энэ жил 21 сая тн-ыг тээх гэж байна. Дээр нь Замын-Үүдээс өргөн хэрэглээний барааг 24 цагийн дотор Улаанбаатар хот руу татаж байна. Энэ бол мөн л шинэчлэл. Төмөр замчид маань ч хичээж байна, бид ч бодлогоо зөв барьж байна гэдэг нь эндээс харагдах байх л даа.

-Ачаа тээвэрлэлт нэмэгдэж байгаа нь мэдээж сайн үзүүлэлт. Гэхдээ манай төмөр замын хурдыг дэндүү удаан гэдэг. Үүнийг хэзээ шинэчлэх вэ?

-Чи бод доо. 1949 онд барьсан зам ш дээ. Өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулалтгүй нь үнэн. Гэхдээ хурд бага байна гээд бид зүгээр хараад суугаагүй. Одоо дундаж хурд 70 км/ц байгаа. Дохиолол холбооны системийг шинэчлэвэл 90 хүрнэ. Үүнийг ойрын хоёр жилдээ хийчих байх.

-Таны хариуцсан бас нэгэн сал­бар агаарын тээвэр. МИАТ, ИНЕГ гээд төмөр замаас дутуугүй дуулиан шуугиантай айл байдаг л даа. Энэ салбарт шинэчлэлийн бодлогоо яаж хэрэгжүүлж байгаа вэ?

-Агаарын тээврийн салбар өөрөө стратегийн том салбар. Агаарын тээврийг бол би бүр 2011 онд дэд сайд байхдаа л гардаж барьж авсан. Агаа­рын тээврийн салбарыг хөгжүүлэх тө­рийн бодлогын баримт бичгийг боловс­руулж гаргасан. Хоёрхон хөрштэй, дээр нь далайд гарцгүй манай улсын хувьд стратегийн чухал салбарыг хөгжүүлэх төрийн бодлогоо зайлшгүй тодорхой болгосон байх ёстой. Яаж хөгжүүлэх юм, ямар санхүүгийн эх үүсвэрээр хэзээ, хэрхэн хөгжүүлэх юм гэдгээ маш тодорхой болгосон байх хэрэгтэй байдаг. Тэгээд сая энэ оны нэгдүгээр сард УИХ-аар бодлогын баримт бичгээ батлууллаа. Агаарын тээврийн салбарт төрийн бодлого тодорхой болсноороо хөгжлийн шинэ үеийг нээсэн гэж хэлж болно.

-Хөгжлийн шинэ үеэ нээчихдэг байж. Түүнээс хойш энэ салбарт юу хийсэн бэ?

-Анзаарсан бол гуравдугаар сард МИАТ-д үндэсний агаарын тээвэрлэг­чийн статус олгосон. Энэ бол төрөөс МИАТ компанид оруулж байгаа биет бус хөрөнгө оруулалт. Дараа нь тавду­гаар сард шинэ онгоц худалдаж авч өгсөн. Зургадугаар сард нисэх онгоц­ны шинэ буудлын барилгын ажил эхэл­сэн. 2016 онд шинэ буудал ашиглалтад орно. Хоёр шинэ онгоц дахиад ирнэ. Ингээд бодлоготой болонгуут ажил их урагштай явж байна. Одоо энэ ондоо МИАТ компанийг алдагдалгүй ажил­луул­чих санаатай л явж байна. Ер нь ашигтай ажиллаж байсан түүхгүй л дээ. Энэ жил Эрээн хот, Шанхай, Бангкок руу шинээр нислэгийн шугам нээлээ. Ирэх онд нэлээд хэдэн шинэ чиглэл нэмэх байх. Агаарын тээврийн салба­рын хөгжлийн шинэ үе ингээд эхэлсэн гэж бардам хэлж байгаа юм. Одоо бид агаарын тээврийг хөгжүүлэх бодлогын бичиг баримтыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг 2020 он хүртэл хийж байгаа. 2020 он хүртэл энэ бүх ажлыг хийгээд дуусвал манай агаарын тээвэр бүс нутагтаа өрсөлдөх чадвар бүхий тэргүүлэгч болох юм.

-Таны хариуцсан салбарын хү­рээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит компаниуд шахааны бизнес ихтэй гэдгээрээ “алдартай” л даа. МИАТ-д гэхэд л зах зээлийн үнээс асар өндрөөр түлш шахдаг бү­лэглэл байдаг ч гэх юм уу. Тэр бүх­нийг шинэчлэлийн бодлогодоо яаж тус­гасан бэ. Шахааны түлшнээс жи­шээ нь МИАТ ангижирч чадсан уу?

-Зөвхөн манай салбар ч гэлтгүй буруу системээр их олон жил явсан юм байна л даа. Үүнийг өөрчлөхийн тулд үүний эсрэг тэмцэх боломжтой байх ёстой.

-Боломжтой гэдэг нь?

-Ямар ч сонирхлын зөрчилгүй байх ёстой гэсэн үг. Тэгж байж би шаард­лагаа тавьж чадна, миний хэлсэн үгийг хүмүүс сонсоно ш дээ.

-Жишээ нь өөрөө шатахууны бизнесгүй байх ёстой ч гэдэг юм уу…

-Тийм, өөрөө шатахууны бизнес эр­хэлдэггүй байх ёстой. Би бол хуульч мэр­гэжилтэй хүн. Би энэ олон жил ямар бизнес хийж байсан бэ гэхээр өмгөөллийн бизнес л хийж байсан. Тэгэхээр надад зам тээврийн салбарт ямарч ашиг сонирхол байхгүй. Ийм болохоор би тэдэнд шаардлагаа тавьж чаддаг. Жишээ нь шатахуун дээр манай МИАТ монополь компанийн эрх­шээлд орсон байсан. Бид энэ бүхнээс яаж гарах вэ гээд судалгаа хийж үзлээ л дээ. Гэтэл ИНЕГ-т шатахуун сумла­даг тусгай зориулалтын хоёр машин байдаг байсан юм байна. Түүнийгээ ша­тахуун нийлүүлдэг компанидаа тү­рээслүүлчихсэн. Нөгөөдүүл нь МИАТ-ийн онгоцыг сумлах болгондоо 80 дол­лар нэмж авдаг байсан байгаа юм. Тэ­гээд бидний хамгийн түрүүнд хийсэн юм бол тэр машиныг нь буцааж аваад МИАТ-д өгсөн. Сумалгаа болгон дээр 80 доллар хэмнэсэн. Тэгсэн чинь Хон­конг болон Сөүлд нөгөө компани бас хамааралтай компаниа байгуулаад манай онгоцыг сумалдаг болж таарсан. Үүнийг нь болиулаад Солонгосын, Хонконгийн компаниар сумлуулдаг болсон. Иймэрхүү өөрөөс шалтгаалах арга хэмжээ аваад нэг тн шатахуун тутмаас 210 доллар хэмнэдэг болсон. Дээрээс нь бид Солонгосоос шатахуун авч эхэлсэн. Монополийг арилгахын тулд ийм арга хэмжээнүүд авч байгаа юм. Удахгүй нэлээд тогтворжих байх.

-Та энэ салбарт сонирхлын зөрчилгүй учир шаардлага тавьж чадаж байна гэж байна. Гэтэл таны энэ шаардлага сонирхлын зөрчил­тэй дарга нарын “уурыг” хүргэвэл яах вэ?

– Одоогоор тийм асуудал гараагүй байна. Харин МИАТ-ийн зарим нэг дунд албан тушаалтануудын “уур” их хүрч байгаа гэсэн.

-Сошиал медиагаар зөвхөн таны тухай бичдэг нэгэн хүн байна аа. Та өөрөө уншдэг л байлгүй. Түүний хэлж ярьдаг хэр үнэний ортой юм бэ. Та тайлбар өгнө үү?

-Та асуусан учраас хариулъя. Уг нь бол ёстой хөгийн асуудал. Намайг төсвийн хөрөнгөөр туслахдаа байр аваад өглөө гээд. Тэгээд хууль хянал­тын­хан нь энэ хүнээ шалгаач ээ гэж “хардсан” байдаг юм. АТГ энэ мэдээл­лийн дагуу шалгаад намайг төсвийн ямар ч хөрөнгөөр туслахдаа байр авч өгөөгүй юм  байна аа гээд тогтоосон. Мөн дэд сайдаар ажиллаж байхад нэг сонин хардаад. Би өөрөө АТГ хандаж сайн дураараа шалгуулж л байлаа. Намайг шалгаад дэд сайдаар ажиллаж байхдаа хууль бусаар хөрөнгөжөөгүй байна аа гэж бас тогтоосон. Тэр хүний хэлж байгаа бүх асуудлаар одоо  ч би шалгуулж чадна.

Тэр хүн уг нь өөрөө над дээр ирж уучлал гуйсан. Тэгчихээд эргээд л сошиал медиагаар элдвийн гүтгэлгээ тараагаад л яваа. Тэр хүн хувийн өш хонзон өвөрлөсөн юм шиг байгаа юм.

-Та ажлаас нь халчихсан юм уу?

-Үгүй. Хийж байсан ажлаа л хийж байгаа. Нэг баримт хэлье. Бид МИАТ-ийг шалгаад үзсэн чинь 21 албан ту­шаалтан нууц тушаалаар цалингийн сүл­жээнээс гадуур өндөр цалин авдаг бай­сан байгаа юм. Тэр хүмүүсийн нэг нь өөрийн тань асуугаад байгаа, твит­терт гүтгэлэг тарааж байгаа хүн л дээ.

-Хичнээн төгрөгийн цалин авдаг байсан юм бэ?

-Таван сая төгрөгийн  цалин авдаг байсан. Үндэсний аудитын газар үүнийг шалгаад акт тавьсан. Цалингийн сүл­жээнээс гадуур хууль бусаар цалин­жиж байсан энэ 21 хүнийг илүү авсан мөнгөө буцаагаад төл гэсэн. Үүнд их өширхдөг юм шиг байна. Шинэчлэл хийхэд үргэлж эсэргүүцэгч гарч ирдэг. Хууль бусаар давуу эрх эдэлдэг байсныг нь болиулахаар өширхдөг юм шиг байна.

-Энэ 21 хүнийг цалингийн сүл­жээнд нь оруулснаар МИАТ хичнээн төгрөг хэмнэж байгаа бол?

-МИАТ-ээс ирүүлсэн бичиг энэ байна. 240 сая төгрөг хэмнэж байгаа юм байна.

-Аудит акт тавиад буцааж төлүү­лэхээр болсон гэж байна. Хэдэн хүн, хэдэн төгрөг одоогийн байдлаар буцааж төлсөн байгаа вэ?

-Төлөх ёстой. Хугацаатай үүрэг өгсөн байгаа. Оны эцэс гэхэд төлөөд дууссан байх ёстой. Хууль бусаар авсан мөнгийг нь буцаан авна аа. МИАТ дээр явагдаж байсан хууль бус үйл ажиллагааны  нэг жишээ энэ шүү дээ. Бид үүнийг засах л ёстой. МИАТ-ийг эзэнгүй гэж бодсоны үр дагавар. Эзэнгүй юм шиг авирлаж, МИАТ-ийн хөрөнгийг дураараа хувийн зорилгоор ашиглаж байсан. Одоо бид тэгүүлэхгүй. Хянана, шаардлага тавина, хариуцлага тооцно. МИАТ-ийн бүтцийн өөрчлөлт, үйл ажиллагаанд хийсэн шинэчлэлээр  гэхэд нийт 3.6 тэрбум төгрөг хэмнэж байна. Мөн МИАТ-ийн үйл ажиллагааг дэмжих үүднээс төрийн бүх албан хаагчийг гадаадад томилолтоор явах­даа МИАТ-ийн онгоцоор нисч байх шийдвэр гаргалаа.

С.ОНОНТУУЛ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Амжилт хvсье 2013-10-17 212.0.67.126

Женко гэж ямарч боловсролгvй дурак, шулга Батбаяр, богд Ганхуяг, Оюунгэрэл, чавганц Удвал, хоцрогдсон Улаан, чадваргvй эргvv тэнэгТэрбишдагва, тэнэг Баярсайхан, эрvv Гантемер, шуналт Содномпил гээд ганц ч олигтой сайд байхгvй, Н.Алтанхуяг еерее мэдлэг боловсрол тааруу, ямарч гадаад хэл мэдэхгvй, маш хvvхэмсэг ийм еренхий сайдтай байхад Монгол Улс хэзээч хегжихгvй дээ. Харин Гансvх сайд чадалтай залуу, ганц гайгvй сайд нь.

Avatar

Амжилт хvсье 2013-10-17 212.0.67.126

Женко гэж ямарч боловсролгvй дурак, шулга Батбаяр, богд Ганхуяг, Оюунгэрэл, чавганц Удвал, хоцрогдсон Улаан, чадваргvй эргvv тэнэгТэрбишдагва, тэнэг Баярсайхан, эрvv Гантемер, шуналт Содномпил гээд ганц ч олигтой сайд байхгvй, Н.Алтанхуяг еерее мэдлэг боловсрол тааруу, ямарч гадаад хэл мэдэхгvй, маш хvvхэмсэг ийм еренхий сайдтай байхад Монгол Улс хэзээч хегжихгvй дээ. Харин Гансvх сайд чадалтай залуу, ганц гайгvй сайд нь.

Avatar

Амжилт хvсье 2013-10-17 212.0.67.126

Женко гэж ямарч боловсролгvй дурак, шулга Батбаяр, богд Ганхуяг, Оюунгэрэл, чавганц Удвал, хоцрогдсон Улаан, чадваргvй эргvv тэнэгТэрбишдагва, тэнэг Баярсайхан, эрvv Гантемер, шуналт Содномпил гээд ганц ч олигтой сайд байхгvй, Н.Алтанхуяг еерее мэдлэг боловсрол тааруу, ямарч гадаад хэл мэдэхгvй, маш хvvхэмсэг ийм еренхий сайдтай байхад Монгол Улс хэзээч хегжихгvй дээ. Харин Гансvх сайд чадалтай залуу, ганц гайгvй сайд нь.

Avatar

Зочин 2013-10-17 50.99.177.215

Ene Gansukh gej yun baagii garch ireed ILen balai yum yariad bna aa. Oligtoi HUULICH bolj chahgui baij shal oor salbariin ajiliig shuud medeed baigaarai. Iimerhuu hudlaa Showdsan garuudaas bolood MONGOL uls hogjihgui baigaa shuu.

Avatar

kkk 2013-10-17 202.131.233.187

ТЭР САЙНШАНДЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН ЦОГЦОЛБОР ТӨХК ДЭЭРЭЭ АНХААРЛАА ХАНДУУЛААЧЭЭ!!!

Avatar

Зочин 2013-10-17 112.72.13.241

Ashig sonirhliin zorchiltei Buudliin dargaa soliochee!!!Esvel tohiroo hiicheed ter nohort naidaad yavaad bga yum uu???Ih saiihan hudlaa yaridag zahiral daa???Tanai namiig Zasgiin gazraas garj bh ueiin MAN aas tavigdsan nohor shuu!!!Ashig sonirhliin zorchiltei nohor ajillasaar Ta tuuntei tohirchood tolgoig ni ileed l.Ter ni ideed toglood l.Nisehees Shinechlel olj harahgui l bn daa!!!Saidaa???

Avatar

san***** 2013-10-17 69.151.152.204

Anh udaa avagai huuhnii hov jiviin bish ajil heregch asuult tavidag setguulchiig uzlee. Saidig tyn shahaj asuuj baina, Said ch bas hekeh ugteu baina. Bayar hurgii. Mongolinhoo ongotsoor zorchino gedeg zuv. Amerikt bas tusviin ajilchid Amerikiin ongotsoor yavj, Amerik mashin renteldeg

Avatar

Zochin 2013-10-17 103.26.194.95

ENE MONGO YAGAAD HEMNEGDSEN BE GEHEER IIM HEMJEENII MONGIIG ED NAR BAINGA L IDDEG BAISAN,ODOO DAMJUULJ AVCH OGCH BAISAN HUMUUSEE SHOROND HIICHIHEED JUJIGLEJ SUUGAA SAID SHUUDEE

Avatar

provodnik 2013-10-17 182.160.7.129

saidaa jenko Battulgiig tomor zamiin provodnik xuuxnuuded xyatadiin chaga moog shaxadgaa boli geed xeleed ogooch bid buur teriig n xucheer uugaad ovchin tusaj bn shuu bidend sar bur 80say togrogiin chaga moog alban xucheer ogox yumaa

Avatar

Зочин 2013-10-17 103.26.194.97

Ene yamar uchirtai?yagaad shahdag?delgerengui bichne uu

Avatar

Амжилт хүсье 2013-10-17 103.26.194.96

Бүх Төрийн албан хаагчдыг зөвхөн МИАТ-ын онгоцоор нисгэдэг болгоно гэсэн санаа чинь МАШ ЗӨВ байна. Солонгосчууд харж байхад Монголд ирэхдээ зөвхөн Кореан Айр-и онгоцоор ирээд яваад, солонгосчуудынхаа зочид буудалд буугаад, солонгос хоолныхоо газар хооллоод явдаг юм билээ. Монгол улсад ямар ч мөнгө оруулдаггүй айхтар улс шүү дээ.Эх оронч занг нь манайхан тэр тусамаа дарга нар авах хэрэгтэй.Үүний зэрэгцээ МИАТ-ын онгоцны үйлчилгээг чанаржуулах бас үйлчлэгч нарынхаа цалин хөлс, хувцас хунар, ёс зүй харьцаанд ОНЦГОЙ анхаарах юм биш үү.

Avatar

Зочин 2013-10-17 202.21.106.101

Bat injener gej uuriiguu nerelesen idevhtei twiterch bdag .ene huniig uneheer shudraga jinhene mergejilten tur harahgui bna l gej harj blaa.getel jiriin l neg luivariin gar hudlaa shudraga dur esgech nuuree nuusan hogiin gar bsan bnashdeee

Avatar

Зочин 2013-10-17 103.26.194.106

Eniig unshaad k bodol chin oorchlogdchihoo uy. Hyamdhan l gar bnadaa, ene said bol hamgiin hyamd Jwnkogiin ***** doloogch

Avatar

Irgen 2013-10-17 157.150.192.237

Sain ajillaj baigaag demjij baina, amjilt hysie

Avatar

Зочин 2013-10-17 132.194.3.169

BAT metiin humuus baij l bdag yum bitii too.

Avatar

Зочин 2013-10-17 132.194.3.169

BAT metiin humuus baij l bdag yum bitii too.

Avatar

Зочин 2013-10-17 132.194.3.169

BAT metiin humuus baij l bdag yum bitii too.

Avatar

Зочин 2013-10-17 132.194.3.169

BAT metiin humuus baij l bdag yum bitii too.

Avatar

Зочин 2013-10-17 132.194.3.169

BAT metiin humuus baij l bdag yum bitii too.

Avatar

Зочин 2013-10-17 132.194.3.169

BAT metiin humuus baij l bdag yum bitii too.

Avatar

Зочин 2013-10-17 132.194.3.169

bolj bnaa. zasag maani yum hiigeed bn. teriig ni harj chadahgui bgaa humuus yadaj ter shine tavisan zamuudiig ochood haraarai. sohor bish bol harah bh.

Avatar

Зочин 2013-10-17 132.194.3.169

bolj bnaa. zasag maani yum hiigeed bn. teriig ni harj chadahgui bgaa humuus yadaj ter shine tavisan zamuudiig ochood haraarai. sohor bish bol harah bh.

Avatar

Tuya 2013-10-17 49.0.141.11

Ene duurchihsen durakaa, yamaar n duuren yahaa medhee bsn erguu pazanuud teevriin salbariig nuraaj bna. Oilhoigui, uudgui, hogiin *****.

Avatar

deeremchin 2013-10-17 103.26.194.117

yaaj ichihgui yavaad baidag bainaa CHI HIISEN UILDELUUDDEE HARUITSLAGA HULEEH CHADVAR BII YUU cham shig ichih bulchirhaigui hulgaich chadahgui l dee

Avatar

Зочин 2013-10-17 71.191.165.166

Manai said ni business udirdaj baigaa um shig yarihaa bolimoor um. Bodlogoo l yarih heregtei sht. End tend l ochood ah ahuin ajiltai hutgaad aas yavdagaa bolimoor um.

Avatar

Bold 2013-10-17 14.155.200.139

Ene gansukh odoo teneg texted bolimoor yum. Buusnii ul gertee xeden jil yarij gesen yum ve

Avatar

Zochin 2013-10-17 103.26.194.145

Uvs aimgiin mongol bangnii zahiral ganhuyagiin nuuts amrag n medleg maruuhan huuhen bdag gene lee ter n tsetserlegiin bagsh ba 3 r tsetserlegt ajilladag sarantsetseg gegch avgai bdag gene lee

Avatar

Bat 2013-10-17 49.0.142.200

Bi Bat injneeeer baina aa. Gansuhiig gutgeh ni ch gutgechihsen yum aa. Namaig MIATiin darga bolii gehed zovshoorohgui baisan yum

Avatar

hi 2013-10-17 49.0.142.200

ene said shig heden saihan shijignesen saidtai boloh yumsan. Ajil hiij baigaa huniiig gatsaa Bat gej Oyungerel saidiin duu mon ch ih gutgeh yum daa

Avatar

amjilt husye! 2013-10-17 103.26.194.129

Mash sain ajillaj bainaa! Tuuhendee baigaagui oorchloltiig zorigtoi hiij chadaj bainaa. Bid avragdlaa!!!

Avatar

Зочин 2013-10-17 202.170.84.10

boiiyooo ene nairuulgatai jujigchilsen yariltslaga bainashdeee ter shineer tavih tumur zamiin zarigiin tuhai uurhainuudaasaa uragsh tavih tumur zamuudiin yavtsiin talaar yu ch alga bainashdee ene heden mungu olj baigaa companiudaa uursduus ni iluu garchihna geed uhchih geed baidgiimuu haashaa yum todorhoi mungu orj ireh yumruugaa yu ch hiihgui yum iim teneg yumuu esvel albaar ingeed baidgiimuu

Avatar

ҮНЭН 2013-10-17 103.26.194.48

ЭНЭ ХҮНИЙ ЯРЬСАН БҮХЭН ХУДАЛ БАЙНА.АВЛИГА АВСАН НЬ АТГ-Т УДАХГҮЙ ИЛРЭХ ЁСТОЙ. Х.БАТУЛГЫН УТСАН ХҮҮХЭЛДЭЙ БОЛСОН ЭНЭ ХҮНД МЭДЭХ ЮМ ТУН БАГА. МИАТ КОМПАНИЙН ЗАХИРАЛ ЖАРГАЛСАЙХАН ЭД НАР МӨНГӨӨР ХОЛБОГДСОН ХҮМҮҮС. ШИНЭ АВСАН ОНГОЦЫГ ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЭС 40 ХУВЬ ӨНДӨР ҮНЭЭР ОРУУЛЖ ИРСЭН НӨХДҮҮД ШҮҮ ДЭЭ

Avatar

иргэн 2013-10-17 203.194.115.187

Монголд төмөр зам нэг км нь 1,5 сая $ хэзээ ч хүрэхгүй. Тэрнийхаа тухай яагаад ярахгүй байна.

Avatar

Цээгий 2013-10-17 202.131.227.188

Үнэхээр сайн ажиллаж байгаа юм байна. Амжилт хүсье, Ирэх онсос баруун бүс болох Архангайн хуучин Тариатаас Солонготын даваагаар Завханы Тосонцэнгэл хүртэлхи тамтай замаа засмалжуулахад анхаарч нөлөөлж ажиллаарай гэж хүсье.

Avatar

Baljaa 2013-10-17 27.123.213.121

Yagaad mongol ulsiig tavij zeelsen bond iin munguur khyatad kompaniar zam taviulaad duusvaa, miat tumur zamiin darga nar ajlaa khiideggui yum uu, uuruu yamar ajil khiikhee meddeggui yum uu? Tumur zamiin bodlogoo urrchlukh bolson gedgiig yamar ch oilgoid baikhad ta yagaad oilgodoggui yum ve? Kgen negnees aigaad bna uu?

Avatar

Зочин 2013-10-17 103.11.192.130

***** gesen shyy ene nuxur chin bi tegj sonssonoos xoish neg l xachin sanagdaad bdag bolson …tegeed ch xiisen yum bdag yum uu daa ene nuxurt…

Avatar

Зочин 2013-10-17 202.72.243.66

good luck

Avatar

худалчаа 2013-10-17 122.201.17.110

МИАТийг эзэнтэй болгоно гэдэг нь яадаг юм Жэнко та 2 хувьчилж авхыг хэлдэг юмуу. Төмөр замыг хурдлуулна гэдэг нь яадаг юм 6 жил дарамталж байгаад одоо Орос Хятадуудад өгөхийг хэолдэг юмуу. Баттулга та 2ийн үлгэрт хэн одоо итгэх юм. Ийм төлбөртэй ярилцлага өөрөө өөртэйгээ хийгээд хийгээд та 2 ийн монголд учруулсан хохирлыг хэдэн үеэрээ монголчууд төлж барагдуулна. Бондын мөнгө цацаж далан шороо хийж байгаагаа өөрйинхөө гавьяа биш харин ч эдийн засагт учруулсан хохирол гэж хэлж сур. Хүний олоод ирсэн бондын мөнгөөр хотын зам тавьсаны гавъяа Гансүх мянгуужинд биш бонд олж ирсэн хүмүүст хамаатай байх шүү.

Avatar

Зочин 2013-10-17 202.21.112.202

boljiiishte, yum hiih geed hicheegeed l baigam bnashte ene zasag chini!!!!

Avatar

Zochin 2013-10-17 103.26.194.138

Said hun chin ulsiin hogjil,ireeduig harah yostoi, odor tutamiin iimerhuu ajliig hen ch hiine bizdee.turuuchiin zasagt ene salbariig hariutsaj said hiij baisniih humuus martchih uymaa,ene tsagaas l ene salbar unasan uym shuudee

Avatar

Zochin 2013-10-17 103.26.194.5

Ene tom salbariig ene hun hiij chadHgui ee,odor honog argatsaasan ajil ni yavagddag,yamar ch bodlogo,hogjil baihgui, saidiin MIATd shahsan humuusee boliulchih,tegvel mash ih mongo hemnenee.hiisen ajil ni booronhii,tolgoi ni booronhii,hel ni booronhii butehgui ee

Avatar

МОНГОЛ 2013-10-17 202.179.23.66

ИХ САЙН ЗАЛУУ ШИГ САНАГДДАГ ЮМ. ИХ ЮМ ХИЙГЭЭРЭЙ? ЯЛАНГУЯА УУЛ УУРХАЙН ТӨМӨР ЗАМЫГ

Avatar

Зочин 2013-10-17 103.26.194.96

Zaluu ni sain l daa sachii ni ,medleg ni hurshgui ee

Avatar

иргэн 2013-10-17 202.72.245.122

Нэг км замыг 530 сая төгрөгөөр барьж байгаа. Сайн байна. Авто зам 7 метр өргөн, 40 тонн жинтэй машин явна. Гэтэл Улаанбаатарт барих гэж байгаа дугуйн зам 1 метр өргөн, даацын шаардлагагүй байтлаа 143 км-ыг 77,0 тэрбум төгрөгөөр барина гэж бодохоор 1 км дугуйн зам 538,0 сая төгрөг болоод байна.

Avatar

DORJO 2013-10-17 203.59.120.209

Bolj bnaa. ingeed neg ch gesen saihan yum sonsmoor bna shu erhem said naraa. ene ued tursun ni bidnii buruu yum uu. ene Gansuh shig 10 zaluug said bolgochihvol ch hurdan bosoj irne de mongol. zuv zohion baiguulsan yum gedeg chin bosoh l uchirtai da.

Avatar

Зочин 2013-10-17 202.170.68.20

МИАТ-ЫН ОНГОЦ АВАХ САНХҮҮГИЙН АСУУДЛЫГ ШИЙДЭЖ ӨГСӨН ГЭЖ ХЭЛБЭЛ ЗӨВ БАЙХ ДАА. Одоо тэгээд МИАТ өөрийн орлогоосоо тэр худалдан авсан онгоцын төлбөр банкны зээлтэй нь хамт төлнө биз дээ. Компанийн эдийн засгийн байдал ил тод биш байна шүү дээ.

Avatar

Ok 2013-10-17 182.160.34.169

AMJILT HUSYE GEHEES UUR UG ALGAA… AJILLAAD BAI AJILSAG SHORGOOLJUUD MINEE

Avatar

Зочин 2013-10-17 202.179.23.206

ene saidiin hiih ajil bas bish baihaa guitsetgeh udirdlagiin yrih ajil ba esvel turiin umchiin horoonii yrih sedviig yriad ba daa

Avatar

zochin 2013-10-17 206.174.57.247

Gansuh saidaa amjilt husie… Sain ajillaj baigaad tani bayrlaj bna. Busad saiduud bas ajilaa ingeed sain hiivel mongol uls hegjine shuu dee

Avatar

Зочин 2013-10-17 202.170.94.90

Udval avgai icij uxex gj bgaa bx daa LOL

Avatar

Зочин 2013-10-17 182.160.4.80

Tumur Zam ba Erdenet uildveriig Angliin banknii baritsaa bolgood ideed uusan S.Bayr, Sugar, S.Batbold nar shorond orohgui yavaad baidgiin nuutsiig tailj ugnu uu?!

Avatar

Зочин 2013-10-17 202.131.247.58

London, Paris ruu hezee niseh ve

Avatar

яанаа 2013-10-17 103.9.90.254

ямар их орон зай вэ? тэрбум тэрбумаар нь хэмнээд байдаг

Avatar

Зочин 2013-10-17 112.72.13.128

enjineer BAT gegch nohor bololtoi. twitter

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж