Хөгжлийн мэдээллийн төв байгуулагдлаа

Хуучирсан мэдээ: 2010.06.14-нд нийтлэгдсэн

Хөгжлийн мэдээллийн төв байгуулагдлаа

Өнөөдөр Улсын Их Хурлын тамгын газар болон Дэлхийн Банкны хамтын ажиллагааны хүрээнд УИХ-ын Тамгын газрын судалгааны албаны дэргэд Хөгжлийн мэдээллийн төв байгуулагдлаа. Тус төв нь Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр Монгол Улсад байгуулагдаж байгаа хөгжлийн олон нийтийн төвийн тав дахь нь юм. Өмнө нь Монгол Улсын Их Сургууль, Өмнөговь аймаг, Дархан-Уул аймаг, Нээлттэй нийгэм форум зэрэг газруудад олон нийтэд зориулан байгуулсан аж. Тус төв нь Улаанбаатар хот дахь Дэлхийн банкны суурин төлөөлөгчийн газар, УИХ-ын тамгын газраас хамтран Монгол Улсад хэрэгжүүлж байгаа “Засаглалын түншлэлийг сайжруулах” хөтөлбөрийн хүрээнд байгуулагдаж УИХ-ын номын санд үйл ажиллагаа явуулж байхаар боллоо. Тус төвд Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, НҮБ мөн бусад олон улсын байгууллагуудын судалгааны тайлан болон гарын авлагаар хангах, онлайн сургалт зэргийг зохион байгуулах, түшиц газар болох юм. Хөгжлийн төвийн үндсэн зорилго нь орчин үеийн хөгжлийн талаархи цогц мэдээллийг нэг цэгээс олон нийтэд түгээхийг зорьж байгаа аж.

Б. Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж