“Нанжинь-2014” олимпийн наадмын эрхийн төлөө харвана

Хуучирсан мэдээ: 2013.10.17-нд нийтлэгдсэн

“Нанжинь-2014” олимпийн наадмын эрхийн төлөө харвана

БНХАУ-ын Вүши хотноо болж буй байт харвааны өсвөр, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй Монголын шигшээ баг маргааш "Нанжинь-2014" хүүхдийн олимпийн наадмын эрхийн харваанд өрсөлдөнө.

Энэ сарын 13-20-ны хооронд БНХАУ-ын Вүши хотноо байт харвааны өсвөр, залуучуудын ДАШТ болж байна.

2013 оны өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 66 орны 524 тамирчин рекурв, компанидийн ганцаарчилсан, холимог болон багийн төрөлд өрсөлдөж буй.

Монгол улсын шигшээ баг рекурв зайд өсвөр, залуучуудын бүтэн багаараа (эмэгтэй 6, эрэгтэй 6), компанудад өсвөрийн нэг тамирчин оролцож байна. Шигшээ багийн дасгалжуулагчаар Батжаргалын Ганзориг (”Алдар” спорт хороо), Өвгөний Цэрэнмядаг (”Цалиг” клуб), Тогоогийн Цогтбаяр (”Хангарьд” спорт хороо) нар ажиллаж байна.

Өсвөр, залуучуудын ДАШТ-нд оролцож буй тамирчдын амжилтыг танилцуулахад. Одоогоор рекурвийн залуучуудын эрэгтэй гурван тамирчин 1/24-д шалгарсан амжилтыг үзүүлээд байна. Мөн рекурвийн өсвөрийн зургаан тамирчин “Нанжинь-2014” хүүхдийн олимпийн наадмын эрх олгох тэмцээнд маргаашаас харвах юм. Өнөөдөр компаниудийн өсвөрийн эмэгтэйд Батцэнгэлийн Батдулам харвах юм.

15-17 насны Рекурв (Үндсэн зай -60 м, 50 м, 40 м, 30 м)

“Нанжинь-2014” хүүхдийн олимпийн наадмын эрх олгох харваа маргааш болох бөгөөд улс бүрт эмэгтэй, эрэгтэй тус бүр нэг эрх өгөх юм. Шөвгийн 16-д шалгарсан харваачид энэхүү эрхийг хангах бөгөөд маргааш шийдвэрлэх харваа болно. Манай улсаас энэ харваанд доорх тамирчид оролцох юм.

Эмэгтэй: (Урьдчилсан оноо тогтоох харваанд 85 тамирчин)

Бадамын Номин-Эрдэнэ 1211 оноогоор 31-р байраар шалгарч, 1/48-д хийлж, 1/24-д Казахстаны тамирчинтай харвана.

Чимэдцэрэнгийн Оюунтунгалаг 1183 оноогоор 45-р байраар шалгарч, 1/48-д хийлж, 1/24-д Украйны тамирчинтай харвана.

Алтансүхийн Сүрэнжав 1085 оноогоор 62-р байраар шалгарч, 1/48-д 51-р байраар шалгарсан Казахстаны тамирчинтай оноолт таарчээ.


Эрэгтэй:
(114 тамирчин)

Өрнөхийн Нэхийт 1228 оноогоор 28-р байранд шалгарч, 1/48-д хийлж, 1/24-д Беларус, Намиби улсын тамирчдын хожсонтой нь харвах юм.

Лоцох Баярмагнай 1152 оноогоор 52-р байраар шалгарч, 1/48-д Тайландын тамирчинтай

Баярсайханы Бат-Очир 1120 оноогоор 62-р байраар шалгарч, 1/48-д Израйлийн тамирчинтай

Өсвөр насны эмэгтэй, эрэгтэй тамирчид “Нанжинь-2014” хүүхдийн олимпийн наадмын эрх олгох тэмцээнд маргааш харвана.


Залуучуудын ангилал /17-20 нас/:

Эмэгтэй: (74 тамирчин 70 м, 60 м, 50 м, 30 м зайд харвав)

Ганхуягийн Одмаа -1177 оноогоор 65-р байр
Галаарид Батцэцэг -1132 оноогоор 70-р байр
Анхбаярын Отгонжаргал -1123 оноогоор 72-р байр

Эрэгтэй: (84 тамирчин)

Залуучуудын эрэгтэй харвах зай нь насанд хүрэгчдийн зайтай адил буюу 90 м, 70 м, 50 м, 30 м зайд харваж байна.

Баатархуягийн Отгонболд -1248 оноогоор 48-р байрт шалгарч, 1/48-д Их Британы тамирчинг 6:0-ийн харьцаагаар хожиж, 1/24-д Германы тамирчинд 4-6-ийн харьцаагаар ялагдлаа.

Энхтөрийн Энхсайхан 1219 оноогоор 66-р байрт шалгарч, 1/48-д Недарландын тамирчинг 6:0-ийн харьцаагаар хожиж, долдугаар байраар шалгарсан Тайваны тамирчинд 7:1-ийн харьцаагаар ялагдлаа.

Баасанхүүгийн Адьяасүрэн
1219 оноогоор 66-р байрт шалгарч, 1/48-д Словакийн тамирчинг 6:4-ийн харьцаагаар ялж, 1/24-д 18-р байраар шалгарсан Мексикийн тамирчинд ялагджээ.

Залуучуудын эрэгтэй баг 3697 оноогоор 17-р байранд шалгарсан. Хэрвээ 16-р байранд шалгарсан тохиолдолд багийн харваанд өрсөлдөх байсан юм.

Өнөөдөр компанудын харваа эхлэх бөгөөд манай улсаас өсвөрийн эмэгтэйд Батцэнгэлийн Батдулам оролцох юм.

Тэмцээний фотог ЭНД дарж үзнэ үү.

Ч.БОЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж