Хуучирсан мэдээ: 2010.06.14-нд нийтлэгдсэн

Таны нас ба секс

Хүмүүс
хэрхэн дурладаг вэ? Тэдний
дурлалын уран сэтгэмж ямар байдаг вэ? гэсэн асуулт залуусын сонирхлыг
ихэд татдаг аж. Сэтгэлзүйчид, хүмүүсийн дурлалд хандах хандлага наснаас
нь хамаарч олон янз байдаг гэж үздэг байна.

"Эмзэг
үе" /17-23 нас/

Сексологчид 17-23 насны бүсгүйчүүдэд ээж, эгч, дурлалт залуу нь маш
анхааралтай хандах ёстой гэж үздэг байна. Ойн цоорхойд өглөөний нарны
туяа тусаж, хавь ойрыг гийгүүлнэ. Нарийхан зөрөг замаар цагаан
даашинзтай, үсэндээ цэцэг хатгасан залуухан бүсгүй инээмсэглэн алхах аж.
Түүнд амьдрал яг л энэ өглөөний тунгалаг агаар шиг цэвэрхэн, өтгөн
ногоон ой шиг нууцлаг, шувуудын жиргээ шиг яруухан, нарны туяа мэт гэрэл
гэгээтэй санагдана. Ийм л нэг дэврүүн сайхан бодолтой бүсгүй хайр
дурлалын торонд өөрөө гүйж яваад орчихно гэж бодоод үз. Орохоос ч өөр
аргагүй. Түүнд хүн төрөлхтөний удам угсааг залгуулах, амьдралын нарийн
амтыг амтлах үүргийг бурхан заяасан. Харин түүний анхны дурлал, сексийн
учралд онцгой анхаарал тавьж, болзошгүй урам хугаралтын талаар эртнээс
ойлгуулах нь чухал аж. Залуу бүсгүйчүүд анхны нөхрөөсөө салснаас хойш,
бас анхны бүтэлгүй дурлалаасаа болоод насан туршдаа ганцаараа явах нь
байдаг. Мөн анхны сексийн эвгүй харилцаа түүний эр хүнийг хайрлах
чадварыг нь үгүй хийж болно. Бүсгүй хүн төрөлхийн эмзэг, мэдрэмж сайтай,
муу муухайг сөрөх чадвар нь ялангуяа бага залуудаа сул байдаг. 17-23
насанд ихэнх бүсгүй сексийн ханамжийг мэддэггүй. Тэдний хувьд энэ нь
амьдралд байх ёстой зүйл гэсэн ойлголтоос хэтэрдэггүй байна. Харин ийм
насны залуус ямар байдаг вэ?

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж