Топ модел Т.Баярзул тайзаа мартаагүй

Хуучирсан мэдээ: 2010.06.14-нд нийтлэгдсэн

Топ модел Т.Баярзул тайзаа мартаагүй

Загварын сайхан хүүхнүүдийн дунд хамгийн хурдан нэр хүндээ олж, бас хурдан загвараас чимээгүйхэн гарсан топ модел бол Т.Баярзул. Өөрийн өвөрмөц, шийдэмгий, дайчин дүр төрхөөрөө “АПУ” компанийн нүүр царай болж байсан топ модел Т.Баярзул загварт эргэн гарахаар өөрийгөө бэлдэж байгаа гэнэ. Нэгэн үе загварын акулуудыг сандаргаж, залуусыг чадвараараа бишрүүлж явсан Т.Баярзул сэтгүүл зүйн магнат Ц.Балдорж агсны хүүтэй гэр бүл болон үрийн зулай үнэрлэсэн цагаас хойш даруухан амьдарч, тайзнаас хөндийрсөн билээ. Харин одоо тэрбээр загварын тайзнаа эргэн гарахаар өөртөө анхаарал тавин бага зэрэг нэмсэн жингээ хасах шаардлагатай байгаа , дээрээс нь ихэнхдээ гадаадад амьдарч байгаа болохоор эх орондоо байх нь ховор гэнэ. Ямартай ч ирэх жилийн “Гоёл”-д топ бүсгүй орох юм байна.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж