Их Британийн загвар өмсөгч 39 настай загвар өмсөгч Наоми Кэмпбэлл урьд нь гэрийн үйлчлэгчдээ гар хүрч таван өдөр олон нийтийн ажил хийхээр шийтгүүлсэн. Мөн тэрбээр уур уцаараа барьж сурах хичээлд явж байсан юм. 2008 онд Английн нисэх онгоцны буудалд танхайран, цагдаагийн ажилтантай ам зөрж 200 цаг олон нийтийн ажил хийж байсан байна.
Харин энэ удаад тэрбээр жолоочоо алгадсан нь түүний ээлжит танхайрал боллоо. Тэрбээр жолоочийг нэг өдрөөр хөлсөлсөн байсан бөгөөд Ноамигийн хар өнгийн Cadillac Escalade машиныг жолоодож байсан байна. Тэрбээр жолоочоо алгадаж, толгой руу нь цохин биеийг хөхрүүлсэн тул Нью Йорк хотын цагдаагийн газарт дуудагдсан байна. Кэмбелл сайн дураараа цагдаагийн газар ирж, мэдүүлэг өгчээ. Ноами Кэмпбэллийн хэвлэлийн төлөөлөгч “Энэ хэрэг шүүхийн танхимд дуудагдахаар хэмжээнийх биш” гэж мэдэгджээ. Харин цагдаагийн газраас энэ хэргийг шалгаж Кэмбеллд оногдуулах шийтгэлийн талаар ярилцаж байгаа аж. Кэмпбелл арын суудалд сууж байхдаа уурлан хэд хэдэн удаа цохисон гэж хөлсний жолооч мэдүүлсэн байна.