Попын хаанд хүндэтгэл үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.06.14-нд нийтлэгдсэн

Попын хаанд хүндэтгэл үзүүлнэ

Попын хаан Michael Jackson өнгөрсөн оны зургадугаар сарын 25-нд нас барж, дэлхийн хөгжмийн ертөнцөд хүнд гарз тохиож байсан билээ. Нэрт дуучны гэр бүлийнхэн болон үнэнч фэнүүд нь түүний таалал төгссөний нэг жилийн ойд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Энэхүү арга хэмжээнд олон мянган хүн цуглах төлөвтэй байгаа учраас Лос-Анжелесийн цагдаагийн газар нийтийн эмх замбраагүй байдал гаргахгүй байхыг зохион байгуулагчдад анхааруулсан байна. Энэхүү арга хэмжээний үеэр нэрт дуучны дуунуудаас дуулж, түүний зурагт хуудсуудыг барьж жагсах аж.

Түүнийг нас барсны дараа бүх цомгуудынх нь худалдаа эрс өссөн ба бестселлерийн жагсаалтыг үргэлж тэргүүлсээр байсан юм.

Ингээд түүний гаргасан цомгуудыг сонирхуулахад,
“Got To Be There” -1971
“Ben”- 1972
“Music And Me”- 1973
“Foreүer, Michael” -1975
“Off The Wall”- 1979
“One Day In Your Life”- 1981
“Best Of”-1981
“ET-The Extra Terrestial”- 1982
“Thriller”- 1982
“Micheal Jackson 9 Single Pack”- 1983 /comp/
“Farewell My Summer Loүe”- 1984
“Looking Back To Yesterday”- 1986
“The Jackson Mix”- 1987 /comp/
“Bad”- 1987
“Souүenir Singles Pack”- 1988 /comp/
“Dangerous”- 1992
“Motown’s Greatest Hits”- 1992 /comp/
“Anthology”- 1993
“History-Past, Present, And Future, Book 1.” -1995 /2CD/
“Blood On The Dance Floor” -1997
“Blood On The Dance Floor- HiStory In The Making”- 1997

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж