Ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна

Хуучирсан мэдээ: 2013.10.16-нд нийтлэгдсэн

Ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна

Малчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд:

   Маргааш нутгийн төв хэсгээр, 18-нд зүүн зүгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурч ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.

2013 оны 10 дугаар сарын 16-ны 20 цагаас 10 дугаар сарын 17-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи зүүнээс хойш эргэж зарим газраар шөнөдөө секундэд түр зуур 16-18 метр, өдөртөө секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө хүйтэрч 1-6 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар хур тунадас орно.Салхи шөнөдөө зүүн өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зүүнээс хойш эргэж зарим газраар секундэд 12-14 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Шөнөдөө Хөвсгөлийн нутаг, Архангай, Булганы хойд хэсгээр 3-8 градус хүйтэн, бусад нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө Хөвсгөлийн нутгаар хүйтэрч 1-6 градус хүйтэн, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв аймгийн өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:
Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна Шөнөдөө Дундговийн нутгаар 0-5 градус хүйтэн, бусад нутгаар 1-6 градус, өдөртөө бүх нутгаар 13-18 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс шөнөдөө секундэд 4-9 метр, өдөртөө секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус дулаан байна.
 

2013 оны 10 дугаар сарын 18-наас 10 дүгаар сарын 22-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

18-нд зүүн зүгийн нутгаар хур тунадас, 20-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 21-нд ихэнх нутгаар цас орно. Салхи 18-нд говь талын нутгаар, 20-нд баруун болон төвийн нутгаар, 21-нд ихэнх нутгаар секундэд 16-18 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна. 20-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд ихэнх нутгаар эрс хүйтэрнэ гэж Ус цаг уур, орчны хүрээлэнгээс анхааруулж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж